УИХ-ын чуулган ХААЛТТАЙ хуралдаж эхэллээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

УИХ-ын өнөөдрийн /2019.12.06/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар дөнгөж сая УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүний өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-нд өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх дараагийн асуудлыг хаалттай хэлэлцэж, батлах ёстой гэж үзсэн тул чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top