Баярын маргааш: Дэлхийн томоохон хотууд шараа хэрхэн тайлдаг вэ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 27

Христийн шашинтнууд Зул сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, дэлхий даяар Шинэ жилийн баярын уур амьсгал оржээ. Дэлхий нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд олон хүн нийтлэг нэгэн зовиуртай маргааш өглөөг угтдаг нь шарталт. Нэгэнт шарталтын эсрэг шидэт эм байдаггүй учир улс үндэстэн бүр өөрийн гэсэн тусгай жорыг бий болгожээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хүний бие махбод шингэний хурц дутагдалд орж, цусан дахь сахарын хэмжээ багасдаг тул шарталт хэмээх зовиур мэдрэгддэг байна. Тиймээс ус их хэмжээгээр ууж,  нүүрс ус, уураг, тос ихээр агуулсан хоол идэх замаар алдагдсан шингэнийг нөхөж, цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг байна. Мэдээж хэрэг согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх нь шарталтаас урьдчилан сэргийлэх шилдэг арга. Тэгвэл дэлхий нийт хэрхэн шараа тайлдаг вэ?

Олон жилийн турш “Цуст Мэри” коктейл парисчуудын шарыг тайлж буй. Хэдийгээр “Цуст Мэри”-г дэлхийн өнцөг булан бүрд амтлах боломжтой ч зөвхөн Парист л энэ коктейл онцгой утга учиртай. “Цуст Мэри” коктейл 1921 онд энэ хотын “Harry’s New York” нэртэй бааранд анх “төржээ”.

Лондончууд шарталттай халуун хайлсан бяслагийн тусламжтайгаар тэмцдэг байна. Шарсан талхан дээр цөцгийн тос, халуун ногоотой гич түрхэн дээрээс нь хайлсан чеддар бяслаг овоолж, хайруулын таваг эсвэл шарах шүүгээнд шардаг аж. Үүнийг идсэн хэн ч хүнд өглөөг даван туулах чадвартай болно.

Берлинчүүдийн хувьд карритай гахайн махан зайдас өдөр тутмын хэрэглээ хэдий ч энэхүү сонгодог герман зууш берлинчуудийн хувьд шарталтын эсрэг эм болдог байна. Данийн нийслэлд хүндхэн өглөө шарсан гахайн махан сэндвич идэхийг зөвлөдөг. Даршилсан өргөст хэмх, хүрэн байцаагаар хачирласан, майонезтай шарсан гахайн махыг хөвсгөр булканд хавчуулсан “Flæskestegssandwich” сэндвич Копенгагены оршин суугчид төдийгүй жуулчдын толгойны эм болдог байна.

Баярын үр дагаврыг Австралийн Сидней хотод авокадо жимс, чанасан өндөг, черри лоолины тусламжтайгаар арилгадаг. Авокадо  калий, харин өндөг А аминдэмээр баялаг тул шарыг сайн тайлдаг гэнэ.

Японы нийслэлийн оршин суугчид согтууруулах ундаа хэтрүүлсний уршигтай тэмцэх олон төрлийн жортой. Соба гурилтай халуун шөл, түүхий өндөгтэй темпура идсэн токиочууд ажилдаа гарахад бэлэн болно.

Канадын Монреал хотын оршин суугчид “Poutine” нэртэй үндэсний хоолоор шараа тайлдаг аж. Нью Йорк хотынхон өглөөний цайндаа бекон, өндөг, бяслаг иддэг. Баярын маргааш эдгээр нь илүү амттай санагдана. Гэхдээ кофены оронд хүйтэн Coca Cola уух нь элбэг.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.181.153) 2020 оны 01 сарын 01

юуг Берлинчүүд тэгснээ Дани болчихвоо Шал 2 өөр улс

0  |  0
Зочин(202.126.88.159) 2019 оны 12 сарын 28

Копенхаген.

0  |  0
(202.179.24.60) 2019 оны 12 сарын 28

sogtuurah ch geh shig gun mansuuraland orood terneesee l garah gej baigaa bizde

0  |  0
зочин(202.9.46.40) 2019 оны 12 сарын 27

манайд бантан ккк

1  |  0
Erka(203.91.115.53) 2019 оны 12 сарын 27

Manaixan shig jijig bayariig tom bolgoj temdegledej arxiddag, zavaartdag undesten ene delxii deer bxgui dee. Teneguudee uugaad baitsgaa. Shaltag mundaxgui.

1  |  0
zochin(122.201.24.65) 2019 оны 12 сарын 27

khot sharaa taylakh bishee , khotyn khumuus yaj sharaa tayldag we?

1  |  0
Top