С.Бямбацогт: Дэгийн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 31

УИХ-ын өнөөдрийн /2020.01.31/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Хэлэлцэх асуудлын дарааллаас УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийг хасвал ямар вэ. Дараагийн парламент нь бүрдэхээрээ дэгээ батална биз. Цаашид ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоохдоо хууль тогтоогчийн нэрийг нь хамт бичиж оруулж ирвэл яасан юм бэ. Хэн, хэн ямар хууль санаачилж байгаа нь олон нийтэд ил байх ёстой" гэв. 

Хариуд УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Засгийн газрын тайлан, мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх ёстой гэж байна. Монгол Улсын төсвийн 2021 оны мэдэгдэл зэргийг хэлэлцэхээр оруулсан. Монгол Улсын Засгийн газрын санхүүгийн тайланг хэлэлцэхээр оруулсан. Хуульд заасан дагуу л асуудлаа оруулж ирсэн. УИХ-ын Дэгийн тухай хуулийг хэлэлцэхээр оруулсан. Сонгуулийн дараа шинэ парламент бүрдэнэ. Үндсэн хууль ч үйлчилж эхэлнэ. Энд томоохон өөрчлөлтийг оруулж өгсөн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Дэгийн тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм. Наад зах нь, Засгийн газрын гишүүнээр томилогдсон хүн тангараг өргөдөг байхаар хуульчилж өгсөн. Энэ хуулийг хэлэлцэх үед анхаарах нь зүйтэй байх аа" гэх хариултыг өглөө. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.21.219(202.9.46.67) 2020 оны 01 сарын 31

яг үнэний нь хэлчлээ , наад чинь ховдын хятад манжийн эрлийз гөлөг байгаам ямар ч зангараг нтр байхгүй зүгээр карманы хулгайч

1  |  0
Номин(202.9.46.67) 2020 оны 01 сарын 31

ёоёот

1  |  0
A(64.119.21.219) 2020 оны 01 сарын 31

TER ERDENETEI HERELDEJ BHIIG NI HARSAN CHINI HOGIIN CHAVGANTS BN LE SH DE ENE MUU ER HUND UG NI ZANGARAG GEJ NEG YUM BDAG DA\n

1  |  1
Top