Вирусээс сэргийлсэн гишүүдийн МЭНДЧИЛГЭЭ

2020 оны 01 сарын 31

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, УИХ-ын гишүүд мэндчилгээний шинэ хэлбэртэй болжээ. Тэд хоорондоо мэндлэхдээ гар барихгүй, атгасан гараар дохиж мэндчилэх болсон байна. Гараар аливаа нян дамжих хамгийн өндөр эрсдэлтэй байдаг. Тэдний энэ аргаас санаа авахад илүүдэхгүй биз ээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шуурхай хурал хуралдаж, шинэ коронавирусийн халдварыг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарлаад байна. ЭМЯ-аас өглөө өгсөн мэдээллээр БНХАУ-аас бусад 18 улсад бүртгэгдсэн. Энэ нь нийт халдварын 1 хувьтай тэнцэж байна. Одоогоор 9774 тохиолдол бүртгэгдэж, БНХАУ-аас бусад улс оронд 89 тохиолдол бүртгэгдсэн байна. Коронавирусийн халдвараар 213 хүн нас барж, 171 хүн эдгэрчээ.

Мэргэжлийн байгууллагууд шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх дараах энгийн гурван аргыг зөвлөж байна.
 

1. Гараа тогтмол савандаж угаах

2. Амны хаалт заавал зүүх

3. Өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (77.111.245.141) 2020 оны 01 сарын 31

manangiin gol 2 tolgoilogch mendchilj bnda\n

0  |  0
Top