КОВИД-19 I Дэлхийд хоногт 11 мянган шинэ тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 16

Дэлхий нийтэд коронавирусний халдварын тохиолдол хоногт 11 мянга бүртгэгджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ талаар мэдээлэв. Дэлхий дахинд нийт өвчлөлийн тоо 153517 болсон байна.

Коронавирусний халдварын улмаас 5375 хүн нас баржээ. ДЭМБ энэ сарын 11-нд энэхүү вирусний халдвар цар тахлын хэмцээнд хүрснийг зарласан юм.

Коронавирусний халдвар анхлан гарсан Хятад улсад тархалт намжсан ч Европын орнуудад байдал хүнд байгаа юм. Ялангуяа Итали улсад 21 мянга гаруй хүн өвчилж, 1400 гаруй хүн нас бараад байна. Нас баралтын улмаас эмнэлгүүдийн цогцос хадгалах газар дүүрч, цогцос шатаах газруудыг 24 цагаар ажиллуулж байгаа гэнэ.

Top