ОХУ-д Алтайн хязгаар л халдваргүй үлдсэнээ МУМИТЭЙ холбон тайлбарлажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 16

ОХУ-д шинэ төрлийн коронавирусний халдварын тоо эрс нэмэгдэж, зөвхөн Алтайн хязгаарт л тус өвчний халдвар гараагүй байна.

Тус хязгаарын Эл Курулта́йн гишүүн Ержанат Бегенов халдвартай хүн илрээгүй байгааг Алтайн Гүнж буюу Үхэгийн гүнжийн занданшуулсан шаргилтай холбон тайлбарлажээ.

Ержанат Бегенов “Манай нутгийг Үхэгийн гүнж хамгаалдаг. Түүний ачаар бид коронавируснээс хол байгаа. Үхэгийн гүнжийн мумиг Новосибирскт аваачихад манайд хүчтэй газар хөдлөлт болж байлаа. Түүний шарилыг хөндөх хэрэггүй байсан юм” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Алтайн гүнж буюу Үхэгийн гүнжийн занданшуулсан шарилыг 1993 онд Ак-Алахад хийсэн малтлагын үеэр нээсэн. Эртний домогт гүнж гай зовлонг газар дээр гаргахгүйн тулд хамгаалж байсан гэж дурдсан байдаг.

Алтайн хязгаар нь Монгол, Хятад, Казахстантай хиллэдэг хязгаар юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.179.26.2) 2020 оны 04 сарын 22

Монголын минь нутаг шүү! Удахгүй буцааж авах болно

0  |  1
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 16

mongoliin l nutag baisan, parlamentaa el kuraltai geed musulmanchilzan umuu …ih huraldai l um baina

1  |  0
Top