КОВИД-19 | Дэлхий дахинд халдварласан хүний тоо гурван сая давлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 28

Дэлхий дахинд “COVID-19”-ийн халдвар авсан хүний тоо гурван сая болжээ. Халдварын тоо 18 хоногийн дотор ихээр нэмэгдсэн талаар Жонс Хопкинсийн их сургуулиас мэдээлэв.

Одоогийн байдлаар коронавирусний халдвараар дэлхий дахинд 3.002.303 хүн өвчилсөн бол 208131 хүн нас барж, 878813 хүн эдгэрээд байна.

Сингапурын технологи, дизайны их сургуулийн мэдээлснээр ирэх тавдугаар сарын 29-ний өдрийг цар тахал дуусах өдөр гэжээ. Энэ өдөр дэлхий дахины халдварын 97 хувь нь тогтоогдож, нөхцөл байдал арванхоёрдугаар сард бүрэн хэвийн болох аж.

Монгол Улсын хувьд коронавирусний халдварын 38 тохиолдол бүртгэгдэж, есөн хүн эдгэрсэн бол нас баралт 0 байна.

 

Top