Болливудын нэрт  жүжигчин Иррфан Хан 53 насандаа таалал төгсжээ

2020 оны 04 сарын 29

“Пигийн амьдрал” киногоор олон улсад танигдсан, Болливудын алдартай жүжигчин Иррфан Хан 53 насандаа, өвчний улмаас  таалал төгсжээ. Түүний хэвлэлийн төлөөлөгч Иррфан Ханыг өнөөдөр нас барсныг албан ёсоор мэдэгдэхдээ “Иррфан бол бүх хүнд үргэлж урам зориг өгдөг эрч хүчтэй хүн байсан” хэмээн онцолсон байна.

Энэтхэгийн ард түмний хайртай жүжигчин Иррфан Хан  2018 оны гуравдугаар сараас эхлэн хүндээр өвдөөд байсан аж.

Иррфан Хан   энэ долоо хоногийн эхээр Мумбай хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Харамсалтай нь, Иррфан Ханы  ээж өнгөрсөн долоо хоногт нас барсан юм байна.

Энэтхэгийн хойд нутгийн Ражастан мужид төрсөн Иррфан Хан  Шинэ Дели хотын Үндэсний драмын сургуульд сурч,  жүжигчний карьераа эхлүүлж байжээ. Кино урлагт хөл тавьснаас хойш эхний арван жилд голцуу туслах дүрд тоглож байсан түүний амжилтын карьер 2004  оноос эхтэй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top