КОВИД 19 | Германд батлагдсан тохиолдол 163 мянга давлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 05

Германд коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо 163860 хүрчээ. Роберт Кохын хүрээлэнгээс мэдээлснээр тус улсад хоногт 685 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Германд нас барсан хүний тоо 6831 болсон бол 135 мянга гаруй хүн эдгэрчээ.

ХБНГУ-ын Сангийн сайд Петер Альтмайерын мэдээлснээр коронавирусний халдварын улмаас Германы эдийн засаг Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаагаа хамгийн хүнд байдалд оржээ.

Дэлхий дахинд коронавирусний халдвараар 3.5 сая хүн өвчилж, 1.1 сая нь эдгэрээд байна. АНУ, Испани, Итали, Франц, Герман, ОХУ, Турк, Иран, Бразил улсад халдвар болон нас баралтын тоо өндөр байгаа юм.

 

Top