КОВИД 19 | Их Британид хоногт 693 хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 06

Их Британид коронавирусний халдвараар хоногт 693 хүн нас баржээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр цар тахал эхэлснээс хойш Их Британид 29427 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн байна.

Их Британи 29315 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн Итали улсыг гүйцэж, коронавирусний халдвартай өвчтөнүүдийн нас баралтын тоогоор Европын орнуудын рекордыг эвджээ.

Тус улсад өмнөх хоногт нь 288 хүн нас барсан байна.

Германы Роберт Кохын хүрээлэнгийн тэргүүн Лотар Вилерийн хэлснээр коронавирусний халдварын хоёр дахь давлагаа ирэх магадлал маш өндөр байгаа аж. Мөн гурав дахь давлагаа гэж байж ч магадгүйг тэрбээр анхааруулжээ.

Лотар Вилер “Энэ бол цар тахал... Иймээс бид хоёр дахь давлагаа болох өндөр магадлалтайг мэдэж байна. Ихэнх эрдэмтэд үүнд итгэлтэй байгаа” гэсэн байна.

 

Top