КОВИД-19 | ОХУ халдварын тоогоороо дэлхийд хоёрдугаарт орж ирлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 13

Коронавирусний халдварын тоогоороо дэлхийд АНУ, ОХУ, Испани, Их Британи, Итали, Бразил, Герман, Турк, Франц, Иран улс тэргүүлж байна. ОХУ-д батлагдсан нийт халдварын тоо 232 мянгыг давж, АНУ-ын ард дэлхийд хоёрдугаарт орж ирлээ.

Орост нийт халдварын тоо 232.243, нас баралт 2116, эдгэрсэн хүний тоо 43.512 байна. Хойд хөршид хоногт 10 мянга гаруй халдвар илэрч байгаа юм.

Бразилд мөн хоногт 10 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Сингапурт нийт 24600 гаруй тохиолдол батлагдаж, Номхон далайн баруун бүсэд Хятадын дараа бичигдэж байна. БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 26 тохиолдол бүртгэгдэж, нийт 10962 хүн өвчилжээ. Өмнөд Солонгост шөнийн клубээс эхтэй халдвар нийт 102 болж нэмэгдсэн байна. Тэдний 73 нь шөнийн клубээр үйлчлүүлсэн иргэд бол бусад нь тэднээс хоёрдогч байдлаар халдвар авсан хүмүүс аж.

Японд нийт 16 мянга гаруй, Филиппинд 11 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна.

ДЭМБ-аас тамхины хэрэглээ болон “Ковид-19”-ийн халдвар нь хавсран амьсгалын замын өвчнийг хүндрүүлж, нас баралтад хүргэдгийг анхаарууллаа.

 

Top