Ухань 11 сая оршин суугчаа 10 хоногт шинжилгээнд хамруулна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 13

Хятадын 11 сая хүн амтай Ухань хот бүх оршин суугчаа коронавирусний шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байна. Ингэхдээ энэ ажлыг 10 хоногийн дотор гүйцэтгэх үүрэг өгсөн байна.

ВВС агентлагийн мэдээлснээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-наас хойш ганц ч халдварын тохиолдол бүртгэгдээгүй байсан Ухань хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд зургаан хүн халдвар авсан нь илэрсэн тул ийм арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

“10 хоногийн тулаан” гэж нэрлэгдсэн төлөвлөгөөний дагуу өндөр настнууд болон хүн ам шигүү суурьшсан дүүргүүдийг хамгийн түрүүнд шинжилгээнд хамруулах аж.

Дөрөвдүгээр сарын 8-нд цар тахлын улмаас 76 хоногийн турш гадаад ертөнцөөс тусгаарлагдсан Ухань хотыг нээсэн билээ. Өнгөрсөн хугацаанд тус хотод нийт 50339 халдварын тохиолдол бүртгэгдэж, 3869 хүн нас баржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top