КОВИД-19 | Бразил улс нас баралтаараа дэлхийд гуравдугаарт бичигдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 12

Дэлхий дахинд коронавирусний халдварын нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг хүргэе.

Дэлхий дахинд 7.1 сая гаруй хүн коронавирусний халдвараар өвчилж, 408.025 хүн нас бараад байна. АНУ-д хоногт 20 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 834 хүн нас барж, нийт халдварын тоо хоёр саяыг давжээ. Нийт нас баралт 115.441 болсон байна.

Бразилд нийт халдварын тоо 805.649 болсон бол нас баралт 41058 болж, тус улс нас баралтаараа АНУ болон Их Британийн дараа дэлхийд гуравдугаарт бичигдлээ.

Өмнөд Солонгост хоногт 56 халдвар, Японд 38, Хятадад долоон тохиолдол бүртгэгджээ. Хятадын тохиолдлын нэг нь дотоодын халдвар бол зургаа нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол аж.

Африкт өвчлөл нэмэгдэж, 19 хоногийн дотор 200 мянган хүн өвчилж, халдвар эрчтэй тархаж байна.

Коронавирусний халдвар нь өвчтөнд халуурах шинж тэмдэг голчлон илэрдэг амьсгалын замын өвчин хэдий ч хоол боловсруулах эрхтний өвчлөлийн шинж тэмдэг илэрч байгааг судалгаанууд харуулжээ. Мөн халдварласан хүмүүсийн 84 хувьд нь хоолны дуршил буурч, заримд нь шингэн алдах, бөөлжих, гэдэс өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж.

 

Top