Улс орнуудын дэлхийд тэргүүлдэг хачирхалтай 50 зүйл

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 15

Улс орон болгон өөрийн гэсэн бахархалтай, гайхуулах юмтай. Гэхдээ энд бид хүн бүрийн мэддэг зүйлийг дурдах гэсэнгүй. Харин хачирхалтай өвөрмөцөөс нь танилцуулах гэж байна.

Аргентин: хамгийн их морины мах бэлтгэдэг.

Армен: хамгийн олон хуурамч софттой.

Беларусь: нэг хүнд оногдох архины хэмжээгээр тэргүүлдэг.

Бельги: хамгийн их цахим гүйлгээ хийдэг газар.

Бермуд: хамгийн үнэтэй талхтай. 15 мянган төгрөг орчим.

Ботсван: хамгийн их алмааз эрдэнэ олборлосон орон.

Болгар: эхчүүдэд хамгийн урт амралт өгдөг. Энд хүүхдээ төрүүлээд 410 хоног хардаг.

Бирм: хүн амтай харьцуулахад хамгийн олон хандив өргөгчтэй газар.

Бурунди: хамгийн үнэтэй тамхитай. 51 мянган төгрөг.

Канад: нэг хүнд оногдох пончикны тоогоор дэлхийд тэргүүлдэг.

Чад: хамгийн эрүүл хоолтой.

Чили: хмагийн их зэс олборлодог.

Хятад: хамгийн их хакер дайралт хийдэг орон.

Колумби: иргэд нь хамгийн аз жаргалтай.

Кот-д'Ивуар: хамгийн их какао үйлдвэрлэдэг.

Хорват: нэг хүнд оногдох жигнэмэгийн хэмжээ хамгийн их.

Куба: нэг хүнд оногдох эмчийн тоогоор тэргүүлдэг.

Эквадор: хамгийн олон төрлийн байгальтай улс.

Египет: хамгийн тарган эмэгтэйчүүдтэй.

Эстон: хамгийн олон стартап.

Франц: хамгийн их виски уудаг орон.

Грек: хамгийн их бяслаг иддэг улс.

Гренланд: төсвөө бүрдүүлэх гэж иргэддээ хамгийн өндөр татвар оноодог газар.

Унгар: хамгийн олон порно жүжигчинтэй.

Ирланд: ажлын нөхцөл хамгийн сайн.

Итали: кивигийн хамгийн том экспортлогч орон.

Япон: 3 одтой ресторан хамгийн олон улс.

Казахстан: хамгийн их уран олборлодог улс.

Кувейт: нэг хүнд оногдох жиргээний тоогоор тэргүүлдэг.

Латви: хүйсийн харьцаагаар эрэгтэйчүүд хамгийн цөөхөн орон.

Ливан: хамгийн олон тарган хүүхэдтэй улс, 22,4%.

Люксембург: хамгийн аюулгүй орон.

Монгол: хамгийн их үлэг гүрвэлийн яс олдсон орон.  

Нидерланд: хамгийн их кофе уудаг газар.

Нигер: хүүхдийн нас баралт хамгийн их.

Хойд Солонгос: нэг хүнд оногдох цэргийн тоогоор тэргүүлдэг.

Норвеги: хамгийн их пицца иддэг.

Папуа - Шинэ Гвиней: хамгийн олон ястантай. 100 үндэстэн, 820 хэлтэй.

Филиппин: олон нийтийн сүлжээнд хамгийн идэвхтэй улс.

Катар: нэг хүнд оногдох саятны тоогоор тэргүүлдэг.

ОХУ: нэг хүнд оногдох машины видеорегистратор хамгийн олон улс.  

Руанда: хамгийн олон эмэгтэй депутаттай.

Серби: хамгийн их тамхи импортолдог улс.

Свазиленд: хамгийн олон ДОХ өвчтөнтэй.

Швед: поп хөгжим хамгийн хөгжсөн газар.

Тайвань: нэг хүнд оногдох зохиогчийн эрхийн тоогоор тэргүүлдэг.

Танзани: ажил хийдэг эмэгтэйчүүд хамгийн олон улс — 88,1%.

Таиланд: будаа хамгийн их гадаадад гаргадаг орон.

Уганда: нэг хүнд оногдох бизнес эрхлэгчийн тоо хамгийн өндөр.

Украин: хамгийн олон KFC ресторантай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ(66.181.191.208) 2020 оны 08 сарын 15

Болгар: эхчүүдэд хамгийн урт амралт өгдөг. Энд хүүхдээ төрүүлээд 410 хоног хардаг. монгол 2 жил буюу 730 өдөр

0  |  0
Top