Хот хооронд зорчигчид иргэний үнэмлэхгүй байсан нь хүндрэл үүсгэжээ

2020 оны 12 сарын 02

Нийслэлд шинжилгээ авах 20 цэгт 6662 иргэн шинжилгээнд хамрагдсан. Өчигдрөөс /2020.12.01/ шинжилгээ авах цэгүүдэд харьцангуй иргэдийн дараалал бага байв. Хот хоорондын нийтийн тээвэрээр 14 чиглэлд 74 автобус 2531 иргэн, орон нутгаас Нийслэл уруу 7 чиглэлд 14 автобус 204 зорчигч зорчсон. Нийт 88 автобус 2735 зорчигч зорчсон.

Улаанбаатараас хувийн 255 тээврийн хэрэгсэл зорчиж байна.

Үүссэн нөхцөл:

• Бүртгэлийн www.119.mn сайт ажиллахгүй, шинжилгээний хариу зөрүүтэй зэрэг саатлаас шалтгаалан иргэд хотоос гарч чадахгүй байх;

• Хувийн тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэд иргэний үнэмлэхгүй;

• Нийтийн тээвэрээр зорчигчид цагтаа ирэхгүй байх зэрэг саатлууд үүссэн.

Шийдвэрлэсэн асуудал:

Бүртгэлийн www.119.mn сайт бүрэн ажиллахгүй тул иргэдэд шинжилгээний хариуг үүрэн холбооны компаниудаар дамжуулан иргэдэд мессежээр хүргэх, Нийслэлийн мэдээлэл технологийн газраас хөгжүүлсэн программ хангамжийг ашиглан иргэний үнэмлэхний QR кодод мэдээлэл оруулж хяналт тавьж буй цагдаагийн албан хаагчид гар утас болон одоо ашиглаж буй төхөөрөмж ашиглаж мэдээлэл авч байхаар шийдвэрлэв.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Top