ЧУУЛГАН: Т.Доржханд гишүүн сумдыг нэгтгэх санал гаргав

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 

-Маш том реформын хууль орж ирж байна гэж харж байна. Одоо зоригтойгоор том шинэчлэл хийх хэрэгтэй байна. Засаг захиргааны нэгжийг яаж нэгтгэх, төвлөрүүлэхийг шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хөгжихгүй байна. Монгол Улс сүүлийн 30 жилд хөгжихгүй байгаа шалтгаан нь сум, аймгууд болоод байна. Сум нь 2000-хан хүнтэй, төвдөө 500 хүн л амьдардаг. 200 хүүхэдтэй суманд 600 хүүхдийн сургууль барьж байгаа чинь Монгол Улсыг хойш татаж байна. 330 сумаа нэгтгэе. Суманд ажлын байр алга. 3.3 сая хүнийг хэрхэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэх, ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн өөрчлөлт хийх хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт дээр улс төрийн нам үндэсний хэмжээнд бодлого тодорхойлж ажиллана гэж заасан. Суман дээр бүлэг байгуулахгүй байя гэж үзэж байна. ИТХ-ын төлөөлөгч аймгийн даргыг дүгнэхгүй байх тийм зүйл байхгүй. Тэргүүлэгчдийг алга болгож байгаа нь дандаа хурал хуралдана гэсэн үг биш. Их хурал дээр байнгын хороо зарим асуудлыг шийддэг. Үүнтэй адил тэргүүлэгчдээс илүү хурлын хороодод түшиглэсэн зохион байгуулалт руу шилжихийг зааж өгсөн. Тэргүүлэгч гэсэн статустай дарга төлөөлөгчийг үгүй хийсэн.

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
 

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(43.242.243.214) 2020 оны 12 сарын 11

Olon jil yarigdaj bga asuudal,mash zov

1  |  0
. (31.206.21.93) 2020 оны 12 сарын 11

Olon jijig bag sumdiig negtgej tomsgoh ni zov bh aa daa

0  |  0
ох(202.9.40.55) 2020 оны 12 сарын 11

ммш зөв. 10 аймаг, 100 сум байхад л монгол босоод ирнэ

1  |  0
Зочин(66.181.161.95) 2020 оны 12 сарын 11

Сумын ард иргэдэд хүндрэлтэй болох байх сумын төв орно гэж 100км болно.хуучин сумын төвүүд эзгүйрнэ.түргэн тусламж 100гаруй км явах болно гишүүн тооцоотой ярих хэрэгтэй

1  |  1
Эх орондоо хайртай(66.181.161.45) 2020 оны 12 сарын 11

Баян-Өлгий Аймгийг нэгтгэх хэрэгтэй. Ганц монгол засагтай сумыг зансаар байгаад казак засагтай болгосон. Казакууд даварч байгаа шүү. Тэнд амьдарч байгаа монголчуудын амьдарлыг газар дээр үзээрэй

2  |  0
zochin(64.119.24.14) 2020 оны 12 сарын 11

bayan-ulgiig tatan buulgaachee malnuudaa udahgui uuduus ulam ih hutsna naaduul chini

3  |  0
dak(183.177.99.229) 2020 оны 12 сарын 11

deer n erunhiilegchiin zasaglaltai bolchuul hugjinduu

0  |  1
Бат(202.21.109.98) 2020 оны 12 сарын 10

Маш зөв санал Аймгийг 5-8 болгоод нэг аймгийн нутагт хангай ,тал ,говь бүгд байхаар хуваавал ядаж ган зудад отор нүүдлээр чөлөөтэй хийж байхаар хуучин Монгол улсын Халх 4 шиг . Нэг аймагт 4-5 сум л хангалттай . Аймаг сумын төв орж шийдэх асуудлыг бүгдийг багт шийддэг болгох. Багын дарга шийднэ

2  |  1
Зочин(103.26.194.64) 2020 оны 12 сарын 10

Сумыг төдийгүй аймгуудыг ч цоолж 8- аас олонгүй болгох хэрэгтэй. Санал асуувал жонхуу болно. Бүх зүйлд ард түмний санал зөв байх албагүй. Энэ асуудлыг бодож төлөвлөөд эргэж буцалтгүй нэг далайлтаар шууд шийдэх хэрэгтэй

2  |  0
зочин(202.9.40.126) 2020 оны 12 сарын 11

хамгийн тэнэг санал байна. Сургууль барих мөнгө хэмнээд 90 жил хөгжисөн суурин газар сумаа нүүлгэх үү. Мангар бацаан домбоотоорой.

1  |  3
eh oronoo muu meddeg(64.119.23.110) 2020 оны 12 сарын 10

ene bolohgui shuu. mongo hemneh gej ingej solioroh heregui ee.mongol bol orgon uudam nutagdaa jigd tarhan suudag oron bilee.hervee sumdiig tatan buulgaj negtgevel malchid ug ni 20-40 km ybj sumiin tov ordog bol odoo bvr 50-90 km ybj sum oroh boloh ni ee.sum orj hvvhedee surguulid ogoh, toriin vilchilgee abah, bank sanhvvgiin vilchilgee hudaldaa hiih zeregt mash ih asuudal vvsej tatan buugdsan sumaas hvn ard dvrbej nvvnee.. eh oronoo ogt meddegui hvn bna. gol ni ene darga nariin tansaglal, idej uuhiig baga bolgoj chdval sain daa.ard tvmenee harin jigd taraan suulgah bodolgo

2  |  0
zochin (58.109.221.157) 2020 оны 12 сарын 10

yadahdaa 18 aimag bolgo Aimgiin tuvuu hot bolgo Sumiig negtgeh sudalgaa baina uu

1  |  0
Зочин(202.21.109.102) 2020 оны 12 сарын 11

Маш буруу. Нутаг орныг эзгүйдүүлэх, төвлөрлийг нэмэгдүүлэх, төрийн анхан шатны нэгжийн хүчийг сулруулах харалган бодлого. Харин аймгуудыг 5 хүртэл цөөлбөл түүнээс илүү ач тустай шийдвэр болно.

2  |  0
яг үнэн.(64.119.26.3) 2020 оны 12 сарын 11

Болдогсон бол монголд энэ олон аймаг,сумд хэрэггүй . Ардчилал гар чирээд өөрсөдийн нөхөддөө орон тоо гаргахын тулд гэмээр 18 аймаг байсныг 3-аар нэмж 21 болгосоон Өмнө явж байсан хувилбаруудад аймуудыг цөөлөх бодлого барьж Хойноосоо урагш чиглэсэн 4 аймагтай болох тухай ч яригдаж байсан. Ингэхдээ 4 аймагт байгал цаг уурын хувьд хангай, тал хээр,говийн бүс бүх аймагт байхаар бодолцсон төсөлч яригдаж байсаан. Доржхандын ярьж байгаа нь маш зөв юм. 4 аймаг гэдгүзй юмаа гэхэд ямартай ч цөөлөх л хэрэгтэй.2000 хүнтэй суманд 800 хүний багтаамжтай спорт заал хэрэгтэй ч юм уу? үгүй ч юм уу?бодох л асууд

2  |  1
Зочин(66.181.181.15) 2020 оны 12 сарын 10

Бас боддог л бодол шүү. Зах зээл тосолгоо гэсэн үг. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж худалдан авах чадвар сумдууд томрох хэрээр сайжирна.

1  |  0
Эрдэнэ(64.119.23.85) 2020 оны 12 сарын 10

орон сууцны 1 байрны тоонд ч хүрэхгүй хүмүүс сум болж тоглоод төсвөөс татаас авдагыг болиулах хэрэгтэй энэ олон жижиг тархай бутархай байлгах чинь эхлээд манжийн бодлого бхйсан дараа нь оросууд бүр жижиглэсэн аймгуудыг ч гэсэн цөөдөх хэрэгтэй

0  |  1
Хязгаар(202.9.46.79) 2020 оны 12 сарын 11

Сумдыг нэгтгэхдээ аль болох зах хязгаар руу ойртуулж нэгтгэх хэрэгтэй. Тэртэй тэргүй зам дагуу хөгжил явдгаараа явна.

1  |  0
Сайн(202.9.46.79) 2020 оны 12 сарын 11

Маш зөв. Тухайн нутагтаа төвлөрч байж хөгжинө. Орон нутгийн хөгжлөө дагаад Улаанбаатарт ирж суурьшигшид ч эргээд нутаг орноо зорино. Сумдыг нэгтгээд зогсохгүй төсвийг орон нутаг руу төвлөрүүлж хүмүүсийн нутгаа зорих хүслийг өдөөх хэрэгтэй.

2  |  1
gnna(103.26.195.85) 2020 оны 12 сарын 11

Olon sumdiig negtgeh n mash zov

2  |  1
зочин(103.57.93.114) 2020 оны 12 сарын 10

Малд билчээр хэрэгтэй учир нутаг эзгүйрэхгүй,төвлөрөх тусам ажил олдоно- амьдрал сайжрана шүү

2  |  1
доогий(202.126.89.155) 2020 оны 12 сарын 11

ГАЗАР НУТГИЙГ эзэнгүйдүүлэх санаа юу. Сумыг нь нэгтгэвэл сумын хүмүүс нь аймаг хотруу нүүнэ

4  |  2
b(103.14.38.10) 2020 оны 12 сарын 10

Ene mash zuv sanal shuu,uuniig 30 jil muruudluu,odoo shuud hiih heregtei !!

3  |  1
зочин(202.179.15.10) 2020 оны 12 сарын 10

Маш зөв санал

2  |  1
Zochin (202.126.90.62) 2020 оны 12 сарын 11

Ezengui baisan ch sum gazar nutagtaa hurteemjtei bh ni zugeer dee. Tomroh tusam zah hyazgaar ezengui bolno do

1  |  1
Zov bodoltoi hvn (139.5.216.196) 2020 оны 12 сарын 10

Mash zov sanal bnshvv odoo zasag zahirgaanii oorchilt hiih tsag n bolsoon

1  |  1
Mgl hvn (139.5.216.196) 2020 оны 12 сарын 10

Mash zov sanaa bnaa gishvvd demjeerei

2  |  1
зочин(203.91.117.8) 2020 оны 12 сарын 10

маш эөв санаа одоо суманд засаг дарга хийх хүн олдохгүй боловсон хүчингүй болсон байнашүүдээ

1  |  2
зочин(203.91.117.8) 2020 оны 12 сарын 10

маш эөв санаа одоо суманд засаг дарга хийх хүн олдохгүй боловсон хүчингүй болсон байнашүүдээ

0  |  1
зочин(203.91.117.8) 2020 оны 12 сарын 10

маш эөв санаа одоо суманд засаг дарга хийх хүн олдохгүй боловсон хүчингүй болсон байнашүүдээ

0  |  1
Иргэн(59.153.112.53) 2020 оны 12 сарын 11

Сумдыг нэгтгэх зөв. Орон нутагт нам эвсэл нэртэй талцалыг хуулиаар хааж БАГ СУМ АЙМАГ нэгжээсээ иргэдээ төлөөлдөг байх нь зүйтэй. Эхнэр нөхөр өөр намын гишүүн байна ш дээ. Аль нэг нь ажилтай байхын тулд. Ялзарсаны шинж дээ.

1  |  2
Top