Н.Алтанхуяг: Засгийн газрын томилгоонд АТГ оролцож болохгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 12 сарын 11

УИХ-ын өнөөдрийн /2020.12.11/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "АТГ чинь Засгийн газрын томилгоонд оролцдог шүү. Ашиг сонирхлын зөрчилтэй эсэх бичгээ өг гэхээр дуртай хүнийхээ бичгийг цагийн дотор, дургүй хүнээ сарын дараа өгдөг. Би Ерөнхий сайд байхдаа АТГ-тай энэ асуудлаас болж зөрчилдөж байсан. Хүний эрхийг зөрчиж, хамаатан садныг нь дарамталдаг хулгайч нарт хариуцлага хүлээлгэдэг газар гэж алга. Х.Нямбаатар сайд үүнд онцгой анхаарах ёстой. Ер нь, тэгээд арьсан дээр чинь ирэхээр л ойлгоно доо. Прокурорын дэргэдэх мөрдөнгөө хурдан байгуулах хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(113.87.8.139) 2020 оны 12 сарын 11

Тэр байгуулгыг албаар татан буулгаад естой дураараа дуригсан да Эд нар

0  |  0
Top