Ерөнхий сайд олон нийтэд хандан МЭДЭЭЛЭЛ хийхээр болжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 12

Засгийн газар маргааш (2020.12.13) ээлжит бусаар хуралдахаар болжээ.

Хурал 12:00 цагаас болох ба дараа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандаж мэдээлэл өгөх юм байна. 

Засгийн газрын өмнөх хуралдаан буюу энэ лхагва гаригт болсон хуралдаанаас нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны арванхоёрдугаар сарын 14-нөөс бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх шийдвэр гаргасан. 

Ингэхдээ төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийн ажиллах горим, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах хүрээг тогтоон, халдвар хамгаалал, хөл хорионы дэглэмийг чанд мөрдүүлж ажиллахыг бүх шатны Онцгой комисст үүрэг болгосон билээ. 

Top