ШУУД I Ерөнхий сайд олон нийтэд хандан МЭДЭЭЛЭЛ хийж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 13

Засгийн газар өнөөдөр (2020.12.13) ээлжит бусаар хуралдлаа. 

Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандан мэдээлэл хийж байна.

Хэвлэлийн бага хуралд Засгийн газрын бүх сайдууд, Онцгой комиссын гишүүд, "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагууд оролцож байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Цар тахлын хүндхэн цаг үед амьдарч байна. Үүнээс үүдэж улс, орны хоорондын харилцаа, эдийн засагт хүнд тусаж байна. Монгол Улсын эдийн засаг хүнд байгааг та бүхэн мэдэж байгаа. Сүүлийн гуравхан сарын хугацаанд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 7.3 хувиар буурсан. Засгийн газар хуралдаж зарим нэг шийдвэрийг гаргаж байна. Улсын түүхэнд огт гарч байгаагүй шийдвэр юм. Хэрэглээний эрчим хүч, дулаан, усан хангамжийн төлбөрийг төр хариуцна. Ирэх оны долоодугаар сарын 1-нийг хүртэл төр хариуцах шийдвэрийг гаргаж байна" хэмээн тодотголоо.  

ШУУД ҮЗЭХ
 

 

 

Top