ЗАСГИЙН ГАЗАР: Шахмал түлшний үнийг 75 хувь буурууллаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 12 сарын 13

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр /2020.12.13/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдааны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Шадар сайд Я.Содбаатар нар олон нийтэд хандаж мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Засгийн газар хуралдаж зарим шийдвэрийг гаргаж байна. Улсын түүхэнд өмнө нь огт гарч байгаагүй шийдвэр юм.  Цар тахлын үед айл өрх бүр болон аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, дулаан, ус, усан хангамж, хогны төлбөрийг төр хариуцах шийдвэрийг гаргаж байна. Өөрөөр хэлбэл, 2020 оны арванхоёрдугаар сарын 01-нээс 2021 оны долоодугаар сарын 01 хүртэл төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлолт боловсруулах үйлдвэр, банк болон банк бус санхүүгийн байгууллага, валюттай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, интернэт үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэгч тусгай зөвшөөрөлтэй газрууд, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл цементийн үйлдвэро ажиллуулж байгаа эдгээр есөн аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулаан, дулааны уур, усан хангамж, хогны төлбөрийг долоон сарын хугацаатай Монгол Улсын төр хариуцах шийдвэрийг гаргалаа" хэмээн тодотголооо. 

Түүнчлэн "Монгол Улсын бүх өрхийн цахилгааныг ирэх оны долоодугаар сарын 01-ний өдөр хүртэл үнийг нь тэглэж байна. Дээр нь 100 ам.метр талбай бүхий орон сууцад амьдардаг иргэдийн дулааны төлбөрийг тэглэж байна. Мөн ус, хогны үнийг тэглэж байна. Энэхүү шийдвэрийг гаргалаа. Харин сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар бууруулсан. Тэгвэл үүнийг 75 хувиар бууруулж байна. Нэг тонн шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулж байна гэсэн үг. Нэг шуудай шахмал түлшийг 937 төгрөг болж байна. Энэ хөрөнгийн эх үүсвэрийгш "Эрдэнэт" үйлдвэрээс гаргана, хариуцна" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.115.42) 2020 оны 12 сарын 13

Хямдруулсан түлшний чанар ямар байгааг мэдэх үү? Нэг уутаар 4 өдөр даадаг байсан бол хямд түлш нь гурав л хоногт дуусаж байна. Тэгэхээр чанар муутай нь хямд байхаас яахав. Утаагүй түлш гээчээ эхлээд нүүрсний баяжуулалтын завсрын хаягдлаар хийж байсан бол одоо эцсийн хаягдлаар хийж байгаа хэрэг. Өөр юу ч биш. Түлшний үнийг хямдруулж байна гэж худал хэлэхийн оронд хольц ихтэй чанар муутай нүүрсийг барьцалдуулж байгаагаа хэлчихгүй дээ.

0  |  0
ард(192.82.72.16) 2020 оны 12 сарын 13

Нүүрсний үнийг Эрдэнэс таван толгой ХХК хариуцна.Эрхэм сэтгүүлч ээ!

0  |  0
zochin(202.179.25.71) 2020 оны 12 сарын 13

mash zob shiidber gargajee bayrlalaa eronhii said bag hagt ni amjilt

0  |  0
irgen(103.10.21.23) 2020 оны 12 сарын 13

tur zasagtai mash ih bayrlaa

0  |  0
Top