ЗАСГИЙН ГАЗАР: Цахилгааны хэрэглээг зохицуулах журмыг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 16

Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр (2020.12.16) болж байна. Хуралдаанаар айлын өрхийн цахилгааны төлбөрийг тэглэхтэй холбоотойгоор гаргасан журмыг хэлэлцэж байгаа юм. 

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед айл өрх бүр болон аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, дулаан, ус, усан хангамж, хогны төлбөрийг 2020.12.01-нээс 2021.07.01 хүртэл төр хариуцах шийдвэрийг гаргахдаа айл өрх, ААН-үүдийн хэрэглээний тааз тогтоож, үүнээс дээшхийг иргэн, ААН хариуцах байдлаар журамлан зохицуулахыг мэргэжлийн байгууллагуудад (ЭХЯ, ЭХЗХ) зохицуулах үүрэг өгсөн байсан юм. 

Засгийн газрын хуралдааны дараа эрчим хүчний системийн аюулгүй ажиллагаа болон цахилгааны хэрэглээнд тааз тогтоож, зөрүүг иргэн, ААН хариуцах тухай журмыг олон нийтэд танилцуулахаар болжээ. 

Засгийн газрын эх сурвалж "Цахилгааны үнэ чөлөөлөхдөө эрчим хүчний хэрэглээ 10-20 хувь өсөх тооцоог хийсэн байсан. Эрчим хүчний өнөөдрийн асуудал олон 10 жил явж ирсэн асуудал учир жил бүр өргөтөл, засвар хийж яваа. Түүнчлэн Ховд-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ТЭЗҮ, санхүүжилтын асуудлыг өнгөрсөн хоёр жилд шийдсэн. Баруун аймгуудын цахилгааны импортыг орлох учиртай. Мөн Тавантолгойн цахилгаан станцыг барих Засгийн газрын тогтоол, ТЭЗҮ нь тодорхой болсон. Ковидоос хамаарч ажлууд удааширсан тал бий. Ус, дулаан, уур, цахилгаан, хог гээд зардлууд нь суурь үнэд нөлөөлдөг тул иргэн аж ахуй нэгжээ бодож, ганц удаагийн буюу вакцинжуулах хугацаанд төр хариуцаж байгаа шийдэл.  Бусдаар бол төгс 100 хувь алдаагүй шийдвэр гаргасан гэж хэлэхгүй. Учир нь эрсдлээс айгаад суугаад байвал халдварын үеийн аж амьдрал илүү дордох том эрсдэлтэйг бодолцсон шийдвэр байсан" гэж тодотголоо. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
itgel(122.201.24.192) 2020 оны 12 сарын 16

Gol sanaa ni teglesen nertei tegeed ugsun shinjgui zuil baihaar ali hediin tootsoolson nuudel baina. Ger horooliinhon gheer chinii bodson shig uhamsargui humuus baidagui yum. ted chin usaa hurtel hemnej amidardag. Hereglee bol hereglee. tuunees hend ch hereggui yum asaagaad suuh hen baihav.. Ugee bodoj uran dongodono shu humuusee!!!

0  |  0
Irmuun(66.181.161.28) 2020 оны 12 сарын 16

Tooluuriin zaaltaa haraad heregledeg heregleeneesee davsan hereglegchid iluu hereglesnii tulbur tavih jurmaar yavaasai.

0  |  0
Багаа(202.9.40.40) 2020 оны 12 сарын 16

Анхнаасаа л тооцоо судалгаа тай хандах байсийн тэр Ёндон дурак салбараа, байж болох эрсдэлээ тооцож мэддэггүй юм уу. Энэ чинь ойлгомжтой асуудал ш дээ монголчууд нийгэмшиж ухамсартай болох яагаач үгүй

0  |  0
Top