Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын шүүгчийн эрхийг сэргээлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 17
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай болон Шүүгчийн бүрэн эрхийг сэргээх тухай зарлигуудыг гаргалаа.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилов.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын дээд шүүхийн шүүгч Готовдоржийн Цагаанцоож, Дашхүүгийн Цолмон нарын шүүгчийн бүрэн эрхийг сэргээлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bii(202.21.108.219) 2020 оны 12 сарын 17

deed shuuh olon saraar huleegdsen irgenii herguudee hurdan shiidverlene uu.hohirson deere zunduu hohirloo.huuli heregjdeggui zavharsan iim baidal tsaashid buu garah boltugai

0  |  0
өмгөөлөгч (103.57.95.218) 2020 оны 12 сарын 17

одоо шүүгч нар бүрдсэн бол иргэний 2019 оны хэргийг түргэн шийдвэрлэж дуусгамаар байна цахимаар өдөр бүр яаралтай түргэн хуралдаж өгөөч гэж хүсэмээр байна ажилд нь буцааж тавигдсан иргэн одоо бүтэн жил ажилдаа орж чадахгүй сууж байна гээд бод доо

1  |  0
Top