Хөл хорио ТОГТООХГҮЙ байхыг бизнесмэнүүд УРИАЛЛАА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 29

Цар тахлын үедийн хүндрэлтэй байдлыг богино хугацаанд даван туулж, эдийн засгийг сэргээх асуудлаар Монголын топ бизнес эрхлэгчид анх удаа хамтарсан УРИАЛГА гаргалаа

Вакцинжуулалт хийгдэж байгаа ч сүүлийн өдрүүдэд халдварын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан дөрөвдүгээр сард дахин хөл хорио тогтоох магадлал өсөж буйг Улсын онцгой комиссын зүгээс мэдэгдсэн. Тэгвэл МҮХАҮТ-аас өнгөрсөн баасан гарагт бизнес эрхлэгчдэд хандан уриалга гаргасан юм.

Танхимын 5500 гишүүн болон идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 80 мянга гаруй жижиг дунд бизнес эрхлэгчиддээ хандан халдварын тоог хязгаарлахаар хийж буй Засгийн газрын үйл ажиллагааг дэмжин, аль болох хатуу хөл хорио тогтоохгүйгээр мэргэжлийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжөө сайтар мөрдөж, халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахихыг уриалсан. Түүнчлэн Монголын топ аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд уриалга гаргаж байна.


М-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.ОДЖАРГАЛ:

ЗӨВ МЕНЕЖМЕНТЭЭР ЦАР ТАХЛЫГ ХОХИРОЛ БАГАТАЙ ДАВАХ БОЛОМЖ БАЙНА

-Манай эдийн засаг цаг агаар, улирлаас хамаардаг онцлогтой. Эдийн засаг ид эрчимтэй өрнөдөг сар нь цөөхөн сар байдаг. Тийм учраас хаврын улирал эхэлж байгаатай холбоотой ялангуяа манай эдийн засгийн гол ачааг үүрдэг уул уурхай, барилга, газар тариалан, ноос ноолуурын салбар ид эрчимжиж эхэлдэг энэ үед хатуу хөл хорио тогтоовол өвлийн улиралд тогтоосон хөл хорионоос хохирол нь олон дахин байх болов уу гэж бодож байгаа...

Зөв менежментээр цар тахлыг хохирол багатай давах боломж байна. Бизнесийн үйл ажиллагааг зогсоохгүй байх, эдийн засгийн эргэлтийг үргэлжлүүлэхийн тулд иргэд, аж ахуйн нэгж бид бүгдээрээ халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахих нь туйлын чухал болоод байна.
 


“Таван богд трейд” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.БААТАРСАЙХАН:

ЭНЭ БОЛ СОРИЛ, ХАМГИЙН ГОЛ НЬ ХҮН БҮР ТОГТМОЛ ЦАЛИН ОРЛОГОТОЙ БАЙХ НЬ ЧУХАЛ

-Дэлхийд, Монголд, групп компаниудад, Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд, өрх гэр бүлд, хувь хүнд гээд хямралд өртөөгүй хэн нэгэн гэж байхгүй. Гэхдээ энэ бол сорил. Бид хамтдаа хүчтэй байж, даван туулж чадах нь гарцаагүй. Хамгийн гол нь хүн бүр тогтмол цалин орлоготой байх нь чухал.

"Таван богд" групп Монгол Улсын ТОП аж ахуйн нэгжийн хувьд 11 мянга гаруй ажилтныхаа цалин хөлсийг бууруулахгүй, ажлын байрыг тогтвортой хадгалан ажиллаж байна.

Түмэн олноороо эрүүл энх байхад  аюулт өвчин намжиж, салбар бүрийн эдийн засаг цэцэглэн хөгжих цаг мөдхөн гэдэгт итгэлтэй байна. Хамтдаа сэргийлж, хамтдаа хичээж, хамтдаа даван туулъя.
 


 

"Шунхлай групп" ХХК-ийн ерөнхийлөгч, АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.БАТСАЙХАН

КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ИЛҮҮ УХААЛГААР ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ БОЛЖ БАЙНА

-Эрүүл мэнд, эдийн засаг гээд бүхий л салбар сорилттой тулгарсан энэ цаг үед монголчууд бид ч бас цар тахлыг хохирол багатайгаар даван туулахаар хүчин чармайлт гарган хичээнгүйлэн ажиллаж байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дотоодод тогтоосон хэсэгчилсэн хөл хориог ард иргэд маань биеэрээ туулж гарлаа. ДЭМБ, Дэлхийн банк тэргүүтэй олон улсын байгууллагууд хатуу хөл хорио нь хүн амын сэтгэл зүй, эдийн засгийн нөхцөл байдал, ажлын байр, амьжиргаанд сөрөг нөлөөтэй гэдгийг анхааруулж, хүлээн зөвшөөрч, сануулсаар байна.

Хаврын урин цаг ирсэн энэ өдрүүдэд өдөр бүр өвчтөний тоо нэмэгдсээр 200 давсан нь хүн бүрийн сэтгэлийг түгшээж байна. Иймд хөл хорионы улмаас сэтгэл санаа, амьжиргаа, эдийн засагтаа хохиролгүйгээр бид Ковид-19 цар тахлын эсрэг илүү ухаалгаар тэмцэх хэрэгтэй болж байна. Та бид дор бүрнээ амны хаалтаа зүүж, зайгаа барьж, гараа тогтмол угааж, халдвараас хамгаалах дэглэмээ ягштал баримталж чадвал аюулт өвчнөөс холуур, эдийн засгийн хувьд ч хохирол багатайгаар ирж буй цагийг угтаж чадна. Хамтдаа сэргийлье.

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гуц(192.82.72.238) 2021 оны 04 сарын 07

Хол очиж гуц.Өөрсдөө хамгийн түрүүн сайн вакциныг нь хийлгэчихээд

0  |  0
3(150.129.142.174) 2021 оны 04 сарын 07

Хөл хорионоос өөр ямарч сонголт байхгүй

1  |  0
Zassss(150.129.143.165) 2021 оны 04 сарын 07

Zassss, busdiig bvv basamjil

0  |  0
Zochin(202.9.46.219) 2021 оны 04 сарын 07

Yagshtal barimtlah uhaantai hyn tootoihon bnaa.zygeer shuuhnaa za .C D uu tegeel ok za .bygd show za .ahaha... gesen angalzuuruud dyyren bna

0  |  0
Zochin(202.9.46.219) 2021 оны 04 сарын 07

Ed bol baidal bishdlee gehed yhtlee ideh hurungtei ,geriihee hynii toogoor amisgaliin apparatiig gertee zoono biz,byh l deed zergiin em taria emchiin yilchilgeeg tansag harsh tsever agaar durtai gazraa avchihna.manius ter mungiig ni mulhun bj yildverleh gants yyregtei..bayan mundag bj eh orindoo ynetei ter apparatuudiig avch uguud demjleg yzyyleech..gie yarih hymyys zunduu bnaa

1  |  0
Zochin(202.9.46.219) 2021 оны 04 сарын 07

Ta 3 bolon ger byliig chin bayan tansag amidruulhiin tuld uvduj havdaj yhej duusah vii.yldets urhagiin talaarh sudalgaa medeellyydiig olj unshaarai hymyysee..aij jihyytsmeer .. bygd bish ch gelee edegsen hymyys tarhi medreliin aihtar emgegtei yldej bndaa.bygdiig martah hesegchlen martah bol enyyhend ..zygeer l neg tsuu yg bishee.

0  |  0
.., (59.153.112.250) 2021 оны 04 сарын 07

Орк ард түмэнд ухамсарлуулах гэвэл цаг, хөрөнгө... ер нь бүгдийг алдана. Хатуу хорио, диктатураас өөр зам байхгүй.

0  |  0
Зочин(139.5.216.142) 2021 оны 03 сарын 30

Халдвар авсан ажилчдынхаа болон ар гэрийнх нь эмчилгээний зардлыг та нар хариуцаарай.

0  |  0
zochin(223.104.15.195) 2021 оны 03 сарын 29

ta nar hamdiw ogooch yasan sanaa zowdaggui be

0  |  0
mongol(192.82.77.160) 2021 оны 03 сарын 29

Goyo yarih yahav e. Tiim l mundag yum bol shiidelee heleechee. Haldvar odroos odort nemegdej bn. Zasgiin gazar ch yaj ch chadahgyu bn. Ta hed shine idea gargaad ir tegvel ta nariig shutiye.

0  |  0
Top