Х.Амаржаргал "Рио Тинто"-гийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилогдлоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 29

"Рио Тинто"-гийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар 2021 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Х.Амаржаргал ажиллахаар болсныг тус компанийн зүгээс мэдэгдлээ.   

“Рио Тинто”-гийн Монгол дахь оффисоос гадна  Лондон дахь төв оффист стратеги, худалдаа, арилжаа, хууль эрх зүйн чиглэлээр удирдах албан тушаал эрхэлж байсан Х.Амаржаргал нь мэргэшсэн хуульч юм.

Их Британийн Дандигийн Их сургуульд Хуулийн Магистрын зэрэг хамгаалж, байгалийн нөөцийн бодлого, менежментийн чиглэлээр мэргэшсэн тэрбээр 2008 оноос хойш "Рио Тинто"-гийн Ази тивийг хариуцсан хайгуулын баг, Оюутолгой, Нүүрс болон очир эрдэнийн салбар нэгжүүдэд удирдах албан тушаал эрхэлж байсан.

2010 онд “Оюутолгой”-н Стратеги Хөгжлийн Ерөнхий Зөвлөхөөр томилогдохоосоо өмнө Лондонд “Рио Тинто”-гийн Хайгуулын группд Ази бүсийн Бизнес хөгжлийн зөвлөхөөр ажиллаж байсан.  2014 оноос “Рио Тинто”-гийн Зэс, Очир эрдэнийн группийн Ажлын албаны даргаар томилогдон ажилласан. 2019 оны дөрөвдүгээр сард "Рио Тинто Монгол" ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байгаад ийнхүү шинэ албан тушаалд томилогдож байна.

Х.Амаржаргал өнгөрсөн нэгдүгээр сард Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-ын уул уурхай, дэд бүтэц, хүнд үйлдвэрийн хорооны даргаар сонгогдсон юм.

Тодотгоход, Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсэгтэй хэлэлцээ хийх “Рио Тинто” компанийн төлөөлөгчид Улаанбаатарт ирээд буй. Коронавирусний нөхцөл байдлын улмаас тусгаарлалтад байгаа учраас тусгаарлалтаас гарсны дараа хэлэлцээ эхлэхээр хүлээгдэж буй юм.

Хэлэлцээ хийх “Рио Тинто”-гийн төлөөлөгчдийг Б.Болд ахлан ажиллана. Түүнчлэн “Рио Тинто”-гийн баг дахь бас нэгэн монгол төлөөлөгч Х.Амаржаргал байх нь тодорхой боллоо.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 03 сарын 30

Ugaasaa oilgomjtoi khyn bna.Ene ekh ornoosoo ali khediin yravsan khyn bna.Ychir ni olon jil .Angiliin byynii nokhoi bolj.Endgeer novoshnyydiin orond\n.Bosoo Gambaagaa taviya.

0  |  0
УБ иргэд (66.181.161.4) 2021 оны 03 сарын 30

Риогийн бууны нохой

1  |  0
Төмөрөө(64.119.25.191) 2021 оны 03 сарын 29

Их л дээрээс бил дэж дээ.100 жил тэжээж нэг өдөр хэрэглэнэ гэдэг шиг,хорийг хороор, өөрсдөөр өөрсдийг нь, Болдбаатар, Амаржаргал 2г үндэснийх нь эсрэг бод хаяж хүү түлэхлээ.

1  |  0
Иргэн(202.9.46.163) 2021 оны 03 сарын 30

ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НЭРТЭЙ ЛУЙВАРЧИДЫН БАС НЭГ ГАР ХӨЛ ҮҮ

3  |  2
mnbvc(88.116.92.142) 2021 оны 03 сарын 29

bas neg urvagch

1  |  2
Top