Б.Батдаваа: Статистикийн салбарын цахим шилжилт эхэлсэн

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 02

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний Статистикийн хорооны 2020 оны үйл ажиллагааны тайлан болон Статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцлээ.  

Үндэсний статистикийн хорооны 2020 оны үйл ажиллагааны талаарх танилцуулгыг ҮСХ-ны дарга Б.Батдаваа хийсэн бөгөөд  танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Д.Батлут Ц.Даваасүрэн, Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Ц.Цэрэнпунцаг нар асуулт асууж, холбогдох албаныхнаас хариулт, мэдээлэл авав.

Монгол Улсын Статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хуралдаанаар хэлэлцсэн.  

Улсын Их Хурлын 2017 оны 38 дугаар тогтоолоор “Монгол Улсын Статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 6 зорилго, 25 зорилт, 146 арга хэмжээтэйгээр баталсан байдаг. 

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Түүнчлэн Дэлхийн банкны “Ухаалаг засаг” төслийн санхүүжилтээр статистикийн мэдээлэл боловсруулах бүх бизнес модельд ордог шат болгоныг автоматжуулалтыг шийдсэн системийг нэвтрүүлсэн. 

2021 оны I улирлаас ашиглалтад орж буй энэхүү ажлын үр дүнд статистикийн салбарын цахим шилжилт эхэлсэн гэдгийг Үндэсний Статистикийн хорооны дарга Б.Батдаваа энэ үеэр онцолсон. 

Монгол Улсын Статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн биелэлтийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Цэрэнпунцаг, Б.Баттөмөр нар асуулт асууж, үг хэллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.55) 2021 оны 04 сарын 02

Танай байгууллага монгол эрчүүдийн 2 хүн тутмын нэг нь архичин гэж статистик бэлтгэж өгөхдөө тулсан бол татан буугдвал таарах болжээ. Худлаа мэдээг бид өөрсдөө ч гаргаад баримжаалаад явж чадна.

0  |  0
Top