Хүүхдүүдийн данс руу 300 мянган төгрөгийн ШИЛЖҮҮЛЭГ хийгдэж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 08

Иргэн бүрт 300.000 төгрөг олгох ажил өнөөдрөөс эхэлнэ гэж Сангийн сайд мэдэгдсэн. Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Хүүхдүүдийн данс руу орох 1.196.578 ширхэг 358.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдлээ" хэмээн сошиал хуудсаараа мэдээллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Энэ бол халамж биш дэмжлэг" гэж тодотгосон.

Иргэн бүрт 300 мянган төгрөг олгох ажлыг  7-10 хоногийн хугацаанд багтаан явуулахаар төлөвлөж байна гэж Сангийн сайд мэдэгдсэн. Дансгүй иргэдийг дансжуулах зэрэг асуудлууд дагаад гарч байгаа. НӨАТ-ын системд холбогдсон данс, Хүүхдийн мөнгөний данс зэрэг бэлэн байгаа сувгуудаар бол гүйлгээнүүд хийгдээд эхэлнэ гэсэн мэдээллийг өгсөн. Тэгвэл өнөөдрөөс ийнхүү гүйлгээ хийгдэж эхэллээ.

Иргэдэд бэлэн мөнгө тараах нь төгрөгийн ханшийг унагах, инфляцыг өсгөх эрсдэл үүсгэхгүй  юу гэдгийг асуухад Сангийн сайд “Төгрөгийн ханш 2020 оны наймдугаар сараас хойш тогтвортой байгаа. Инфляц Төв банкны зорилтот түвшнээс нам дор байгаа. Төв банк мэдээж зорилтот түвшнээ барихын төлөө цаашид ч ажиллана, зүгээр хараад суухгүй” гэлээ.

Уг мөнгөний санхүүжилтийн эх үүсвэр нь “Оюу Толгой” компаниас Монгол Улсын Төрийн санд шилжүүлсэн 1 их наяд 26.5 тэрбум төгрөгийн татварын мөнгө болж байна.

Сануулахад, Монгол Улсын Татварын албанаас "Оюу Толгой" компанийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд  хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актуудыг  тавьсан байдаг. Төслийн хөрөнгө оруулагч тал татварын асуудлаар Лондоны арбитрт нэхэмжлэл гаргасан байдаг ч Монгол Улс хууль тогтоомжийн хүрээнд ногдуулсан татварын актын хүрээнд  Төрийн сангийн дансанд  энэ он гарсаар гурван удаагийн шилжүүлгээр нийтдээ 1 их наяд 26.5 тэрбум төгрөг шилжин орж ирээд байгаа. 

Түүнчлэн цар тахлын нөлөөлөл улам бүр нэмэгдэж буй энэ үед "Оюу Толгой" компаниас  орж ирсэн  энэ мөнгийг  3.3 сая хүнийхээ тоонд тэгшитгэн хувааж, 300 мянган төгрөг олгохоор болж байна гэсэн мэдээллийг өгсөн юм.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.18.98) 2021 оны 04 сарын 10

Оффшороо оруулж ирээд өгөх ерөнхийлөгчийн 1 сая яасан бэ!?!?!\nЗасгийн Газартаа баярлалаа,

0  |  1
zochin (220.195.69.216) 2021 оны 04 сарын 09

yronhiilogchdoo bayrlalaa tus nemer blloo ene hund uyed 300mynga

0  |  0
zochin (220.195.69.216) 2021 оны 04 сарын 09

bi gadaadad bgama mgl dahi dans haagdsan bdg ebarimt hergeldeggui hun yaaj ene irgen burt olgogdood bga 300iig awah we ... teg zogsoltond elchingeer itgemjlel hiilgey ghr mgld 25 hurtel buh salbar ajilhgui ynbbn bid yaaj mongoo awah we ..bidniig ochtol bj bhuu ..

0  |  0
З(64.119.24.12) 2021 оны 04 сарын 09

Засгийн газартаа баярлалаа

0  |  0
Зочин(119.40.98.177) 2021 оны 04 сарын 09

Олон улсын шүүх Оюу толгойн талд шийдвэр гаргах нь тодорхой болохоор нэхэмжилсэн мөнгөө төлсөн байх шаардлага тавьдаг гэсэн Өөрөөр хэлбэл Оюу толгойн энэ төлсөн мөнгө шүүхийн шийдвэрийн дараар буцааж шилжүүлэх мөнгө Засгийн газар өрөө нэмлээ гэсэн үг Баярлах асуудал биш

0  |  0
Zochin(119.40.98.177) 2021 оны 04 сарын 09

Олон улсын шүүхийн шийдвэр гарахаар төлсөн мөнгөө Оюу толгой буцааж авдаг гэсэн Өөрөөр хэлбэл олон улсын Шүүх оюу толгойн талд шийдвэр гаргах нь тодорхой болохоор нэхэмжилсэн мөнгийг төлсөн байх шаардлага тавьдаг гэж эдийн засагчид хэлээд байгаа шүү дээ Энэ бол монголын өр гэсэн үг

0  |  0
Z(202.126.90.3) 2021 оны 04 сарын 09

Еронхийлогчдоо баярлалаа

6  |  0
Top