БАЙР СУУРЬ: Хэн, хэнийгээ шалгуулахаар боллоо

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 05 сарын 12

-Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хоёр шүүх дээр уулзах нь тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл, тэд хэн хэнийгээ шалгуулахаа мэдэгдлээ-


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 02-нд УИХ-ын нэр бүхий гишүүдийг вакцины татан авалтад нөлөөлж, эх орноосоо урвасан үйлдэл гаргасан гэх ноцтой мэдэгдэл хийж, шаардлагатай бол нэрсийг нь олон нийтэд зарлана гэдгээ ч давхар дайсан юм. 

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Зарим нэг улстөрч нэг ч вакцин татан авахгүй, нэг ч вакцин үйлдвэрлэж чадахгүй хэр нь битгий гай бол. Манай зарим улстөрчдийн хариуцлаггүй үйлдэл, вакцины татан авалтад нөлөөлсөн. Цар тахлын хажуугаар би улстөржихгүйг хичээж ирсэн. Асар их тэвчээр гаргаж явж байна. Шаардлагатай бол тэр УИХ-ын гишүүдийн нэрийг зарлана. Эрүүл мэндийн том системийн эсрэг явж, зохион байгуулалттай буруу мэдээлэл өгч байгаа нь эх орноосоо урвасан үйлдэл шүү. Энэ асуудал дээр нэр бүхий улс төрийн алиа салбадай нарт хатуухан анхааруулж байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ. 

Тэгвэл өнгөрсөн даваа /2021.05.09/ гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 100 хоногт хийж, хэрэгжүүлсэн ажлаа олон нийтэд тайлагнасан. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж вакцины татан авалтад нөөлөлж, эх орноосоо урвасан үйлдэл гаргасан гэх улстөрчийн нэрийг зарлаж, ил болголоо.

Тэрбээр "Вакцинжуулалттай холбоотой асуудлыг улстөржүүлсэн олон асуудал байсан. Асуудлыг хурцатгаж яах вэ гэж бодоод чимээгүй явсан. Онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний гэр бүлийн хүн Г.Өлзийбүрэн нар юм. Тэд зарим сэтгүүлчидтэй ярьж, гаалийн байцаагч нар руу утасдаж, дарамталсан асуудал гарсан. Төрийн өндөр албан тушаалтан ийм зүйл гаргаж болохгүй. Энэ асуудлыг би шалгуулна. УИХ-ын дэд дарга хүн гаалийн байцаагч руу утасдаж, дарамталж Засгийн газрын үйл ажиллагааг гуйвуулах нь ёс зүйд таарахгүй. Би тэр хүнийг хүндэлдэг. Гэтэл маш их харамсмаар үйлдэл тэр болон түүний гэр бүлийн хүн дээр гарсан. Цар тахал бол тоглоом биш" гэж ярьсан юм. 

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа тайлбар өгсөн юм.

Тэрбээр "Би вакцин татаж авах хөрөнгөө төсөвт суулгаач, иргэдэд вакцинаа сонголттой хийлгэх боломж олгооч гэсэн хоёр өнцгөөс л дуугарч ирсэн. Энэ агуулгаар Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн нь үнэн. Шүүмжилсний төлөө ийм үндэслэлгүй асуудлаар гүтгэж байна. Үүнийг хуулийн байгууллагад хандаж шалгуулна. Сөрөг хүчин бол эрх баригч талыг шүүмжлэх, тэдэнд хяналт тавих эрх үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнийгээ хийсний төлөө ийм хандлага үзүүлж болохгүй. УИХ-ын чуулган дээр хэд хэдэн удаа Ерөнхий сайдыг өөрөө орж ирж, цар тахлын нөхцөл байдлаа тайлагна гэж  асуудал тавьсан. Харин вакцин гацаах санаа ямар ч хүнд байхгүй. Эсрэгээрээ өөрсдийнх нь үйл ажиллагаа вакциныг гацаасныг нотлох болно" хэмээн мэдэгдэв. 

Эндээс харахад ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хоёр шүүх дээр уулзах нь тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл, тэд хэн хэнийгээ шалгуулахаа мэдэгдлээ. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг гүтгэв үү, эсвэл УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Ерөнхий сайдын мэдэгдлийг үгүйсгэж, гүрийв үү гэдгийг шүүх байгууллага л эцэслэнэ. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.89.117) 2021 оны 05 сарын 13

Uneheer odontuya tiim asuudal gargasan bol muuhai l bna. Hudlaa naanaa dur esgesen tsaaguuraa horlontoi zuil hiij yavdag uls baidag daa. Ardchilaliinhand hun ami nastai asuudal hamaatai bish dee. Talbai deer ulsgulun geed yun covid uhetsgee nar gesen mayagtai suuj baisan uls daa

0  |  0
Zochin(109.89.151.254) 2021 оны 05 сарын 13

Xyatad vaktsin bish ondor yzyylelttei vaktsin bolox Pfizer, Moderna, Sputnik avax byren bolomj baisan. Ix nayadaar yarigdax xandiv, zeel, gadaad dotoodiin mongon tuslamjuud yund zartsuulagdsaniig Oyunerdene tailbarlax ilchlex shalguulax tsag ni bolson. Zyi bus zartsuulagdsan mongonoos bolj onoodor turshiltiin shat ni duusaagyi vaktsin zaxialj avchirch xycheer vaktsinjuulsnaas ami aldsan irgediin xoxiroliig xen baragduulj xariutslagiig xen xyleex ve !!!

1  |  0
Lynden(67.163.50.64) 2021 оны 05 сарын 12

Ene. Ardchilcan. Nam. Gedgiin. Nileed. Hi. Aligaa. Aldcan. Alia. Calbadainyyd. Baix. Yamdaa

0  |  0
Lynden(67.163.50.64) 2021 оны 05 сарын 12

Xychyy. Dyrexeer. Xyryy. Dyr. Gej. Baidagdaa. Ene. Cereg. Xychin gexeer. Dandaa. Ecergyyfsex. Ecreg. Baix. Bush. Shyydee. Men. Ajliig Gatsaax Ogt. Bosh dee. Net. L. Bandag. Ardchilagch. Dyr. Esgej tenegfexee. Bolix. Xeregtei. Ene. Odon tuya. Gej. Caldagnacan. Awgai. Baix

0  |  0
Zochin(59.153.115.138) 2021 оны 05 сарын 12

Цагаааныг хараар будаад байж болохгүй л дээ Бодит байдлыг үнэнээр нь харах сэтгэлтэй эрүүл саруул ухаантай хүн бүхэн Оюунэрдэнийн загсийн газрыг сайн ажиллаэ байгаа гэж хэлнэ Тун дажгүй шүү

1  |  0
ОЮУН-ЭРДЭНЭ ОГЦРОЁ(49.0.130.24) 2021 оны 05 сарын 12

Засс Оюунэрдэний засгийн газар муу ажилласан нь үнэн ш дээ.Оюунэрдэний засгийн газар огцорвол таарна.ОГЦОР ОГЦОР ОГЦОР ОЮУН ЭРДЭНЭ

0  |  1
Zochin(202.126.89.144) 2021 оны 05 сарын 12

Evgvi hariltsaanii soylgvi bvdvvleg bovsrol syl emegtei shig sanagddag.

0  |  0
Зочин(103.212.118.135) 2021 оны 05 сарын 12

Хэн илүү эрх мэдэлтэйд нь, мөнгөтэйд нь шүүхийн шийд гарах болов уу даа. Үнэн худлыг ялгачих чадвартай шүүх, шүүгч байхгүй ш дээ.

0  |  0
Зочин (192.82.71.137) 2021 оны 05 сарын 12

(103. 26. 195. 151) бичигч ямар ч муухай үг хэллэгтэй юм бэ дээ. Хүн бүхэн чамд таалагдах ёстой биш. Өөрийнхөө толгой дээрхи бухлыг хар даа хө гэдэг шиг өөртөө, ухамсартаа анхаар

1  |  0
зочин(103.26.195.151) 2021 оны 05 сарын 12

ӨӨ энэ завхай эм Одонтуяа, түүний нөхөр Өлзийбүрэн нар чаднаа. Авгайгаа завхайруулж АН д янхандуулдаг, нөхөр нь өөрөө МАН д байдаг хирнээ, АН засаглаж байх үед нөхөр нь том ашигтай агэнтлагийн даргаар ажиллаж байсан, төрсөн ахыгаа Америкт элчинд явуулжбайсан юм чинь. Гэр бүлээрээ ашиг олохын тулд илт бөгс бөөрөөрөө олз олохыг нь нөхөр нь дэмжиж амьдралаа залгуулдаг улс, эх орноосоо урваж чаднаа. Эднийг шалгуулж эх орноосоо урвасан хэргээр цаазлах нь зөв.

1  |  1
Top