Трампын компанийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 19

АНУ-ын Нью Йоркийн Ерөнхий прокурорын газар АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын “Trump Organization” компанийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн тухай “NBC” суваг мэдээлжээ.

Нью Йоркийн Ерөнхий прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч Фабиен Левигийн хэлснээр, тус компанийн хэргийг иргэний ангиллаас эрүүгийн хэрэг рүү шилжүүлжээ.

Манхэттений тойргийн прокурор Сайрус Вэнсийн шалгаж буй уг хэргийн хүрээнд өнгөрсөн онд “Trump Organization” компаниас сүүлийн найман жилийн санхүүгийн баримт бичиг шаардсан байна. Тус компани зээлдэгч болон даатгалын компаниудад үл хөдлөх хөрөнгөний үнийн талаар худал мэдээлэл өгсөн эсэх, холбогдох татваруудыг төлсөн эсэхийг шалгаж байна.

Доналд Трамп үүнийг улс төрийн зорилготой хэмээн үзэж байна.

Шалгалтын явцад “Trump Organization” компанийн хөрөнгө болох Вестчестер дэх “Seven Springs Estate” эдлэн, Манхэттен дахь “40 Wall Street” барилга, Чикаго дахь “Trump International Hotel and Tower” цамхаг, Лос Анжелес дахь “Trump National Golf Club” гольфын клубийг шалгаж байна.

 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top