“Хэнийг ч орхигдуулахгүй бодлого боловсруулах” талаар хэлэлцлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 25

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос /АНДЭЗНК/ Тоон мэдээлэлд үндэслэн “Хэнийг ч орхигдуулахгүй бодлого боловсруулах” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн семинарыг энэ сарын 10,11 болон 20-ны өдрүүдэд  зохион байгуулжээ.

 Семинарт ҮСХ-ны дарга Б.Батдаваа, дэд дарга Ч.Баянчимэг, ГХХАХ-ийн дарга Г.Отгонбаяр нар оролцсон байна. Уг семинараар Тоон мэдээлэлд үндэслэн “Хэнийг ч орхигдуулахгүй бодлого боловсруулах” бүс нутгийн тунхаглалын ахиц дэвшил болон Ази, Номхон далайн бүс нутгийн Үндэсний статистикийн системийг бэхжүүлэх,  тэргүүлэх чиглэл, хөгжлийн хэрэгцээний талаар хэлэлцлээ. Семинарт Ази, Номхон далайн 20 гаруй орнуудын статистикийн газрын төлөөлөгчид, олон улсын байгууллагын төлөөлөл оролцжээ.

Семинарын эхний өдөр ҮСХ-ны дарга Б.Батдаваа Монгол Улcын Үндэсний статистикийн системийг бэхжүүлэх талаар илтгэл танилцуулж, НҮБ-ын АНДЭЗНК-оос шинэ төслийг  хэрэгжүүлэх улсаар сонгогдох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Үндэсний статистикийн систем дэх ҮСХ-ны үүрэг роль,  нэгдсэн үзүүлэлт ба хяналтын системийн талаарх хэлэлцүүлэгт өөрийн улсын өнөөгийн байдлыг танилцуулж, санал солилцсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top