Олон жил дуншсан шинэ нисэх буудал өнөөдөр ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 04

 

Олон жилийн туршид хүлээлт үүсгэсэн Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудлын нээлтийн нислэг өнөөдөр /2021.07.04/ Улаанбаатар-Токио чиглэлд үйлдэгдэх товтой байна. Шинэ нисэх буудлын эхний нислэгийг МИАТ ТӨХК-ийн онгоцоор хийнэ гэдгийг тус компаниас мэдээлсэн. Шинэ нисэх буудлын эхний нислэгийг МИАТ ТӨХК-ийн онгоцоор хийнэ гэдгийг тус компаниас мэдээлсэн. Өнөөдөр 11:40 цагт хөөрөх тус онгоц оройн 23:00 цагийн орчим эргээд газардах юм байна.

Сануулахад,  Улаанбаатар хот олон улсын нисэх онгоцны шинэ буудалтай болох тухай 2006 оноос хойш яригдаж, 15 жил дуншсаны эцэст шинэ онгоцны буудал ашиглалтад орж, эдийн засгийн эргэлтэд орох гэж буй юм.

2013 онд УИХ-аас 18 дугаар тогтоолыг батлахдаа,  шинээр баригдах олон улсын нисэх буудлыг Зүүн хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн зангилаа болгох, тус нутаг дэвсгэрийг оролцуулан эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар заасан түүхтэй.

Бодлогоо цаасан дээр зурагласнаас хойших  найман жилийн хугацаанд Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал гэдэг нэртэй Монголчууд бид ээнэгшин дассан гэхэд болно. Японы эрх баригчид онгоцны буудал  хэзээ ашиглалтад орох вэ гэсэн асуултыг 2017 онд манайхнаас асууж байв.

 

Тэгвэл өнөөдөр ийнхүү нээлтийн нислэгээ хийх нь.

Японы Эдийн засаг,  худалдаа, аж үйлдвэрийн  Дэд сайд K.Эжима өнгөрсөн зургаадугаар сарын 25-ны өдөр  “Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээний нээлтэд оролцох үеэрээ шинэ нисэх буудлын талаар байр сууриа илэрхийлсэн.

Тэрбээр “Ковид-19 цар тахлаас шалтгаалан хоёр улсад хүнд нөхцөл байдал үргэлжилсээр байгаа бөгөөд чөлөөтэй харилцан ирж,  очих бололцоогүй хэвээр  байна. Ковидыг цаг алдалгүй дарж, даван туулахаар вакцинжуулалтыг хурдасгах зэргээр хоёр улсын Засгийн газар хамтран ажиллаж байна.

Ийм нөхцөл байдалтай үед Япон, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд баригдсан Олон улсын онгоцны шинэ нисэх буудал нээлтээ хийх төлөвлөгөөтэй байгаа юм. Шинэ нисэх буудал ашиглалтад орсны дараа Японы компаниудын хамтарсан консорциум үргэлжлүүлэн оролцох бөгөөд энэ бол манай хоёр орны хамтын ажиллагааны билэгдэл гэж хэлж болох төсөл болж байна.

Шинэ нисэх онгоцны буудал нь ирээдүйд Монгол Улсын аялал жуулчлалын салбар, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх, гадаад орнуудтай хийх бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гарц болж чадна гэж ихээр найдаж байна гэсэн юм.

Шинэ нисэх буудлын үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор өнөөдрөөс Улаанбаатар-Шинэ нисэх буудал-Улаанбаатар чиглэлд дараах 4 чиглэлээр нийтийн тээвэр үйлчлэх юм байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.55) 2021 оны 07 сарын 05

Гүйцэтгэлийн төсөв анхны батласан төсвөөс 3 дахин өссөн.

1  |  0
А. Т. Г ажлаа хий(192.82.73.194) 2021 оны 07 сарын 04

теслийн захирал нэртэй энхбат гээд нэг ТОМ Нүүртэй том . А.в илгач нөхөр байгаа энэ нээлтийх нь өдөр баривчлахгүй юм уу???? Элбэгээ ах. Сайханмуухайбилэг. Баярцогт . А. В. И. Л. Г. Ч нар нь мөнгө угаасааанннннннххх новшнууд

2  |  0
Top