КОВИД-19: Эмч, ажилчдад олгох 1 сая төгрөг шилжүүлж эхэлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 08 сарын 03

Цар тахлын энэ хүнд цаг үед халдварын улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилчдад 2 сая төгрөгийн нэг удаагийн урамшуулал үзүүлэхээр төсвийн тодотголоор батлуулан, шийдвэрлэсэн.

Тэгвэл  эхний ээлжийн 1 сая төгрөгийг Эрүүл мэндийн байгууллагууд руу шилжүүлж эхэлснийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдлээ.

Тэрбээр: "Эрүүл мэндийн яамны зүгээс цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд ажиллаж буй төрийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа дэмжих зорилгоор 2021 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж урамшууллын зардлыг батлуулсан бөгөөд тус бүр 1,0 сая төгрөг олгохоор шийдвэрлэн төсвийн хуваарийн дагуу эхний санхүүжилтээс эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлж эхлээд байна. 

Цар тахлын эсрэг, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө үндсэн тусламж үйлчилгээгээ алдагдуулалгүй ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууддаа талархал дахин илэрхийлье" гэв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.72) 2021 оны 08 сарын 06

Баярлалаа,

0  |  0
Зочин(202.126.88.72) 2021 оны 08 сарын 06

Баярлалаа,

0  |  0
Зочин(202.126.88.72) 2021 оны 08 сарын 06

Баярлалаа,

0  |  0
Top