МАН дотор МАНАН үүсэх вий дээ!

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 12

Цар тахал хэмээх хөшиг татчихаад УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн гээд гурван шатны сонгууль зохион байгуулчихлаа. Ард олны хөлийг нь хорьж, хүслийг нь тушиж байгаад зохион байгуулсан гэхэд ч хэтийдсэн хэрэг болохгүй. Шуудхан хэлэхэд эрх баригчид хүслээ гүйцээж байрлалаа эзэлчихээд чимээ алдарсан. Гэтэл улс төрийн хуучин кадр Н.Энхбаяраас болж чамгүй дайн дажинтай нүүр тулах болсныг эх сурвалжууд дэлгээд эхэлжээ.

Одоо эрх баригчдад байгаа нэг том асуудал нь татан буугдаад байгаа МАХН-ын данстай нөхдийг гэрээ ёсоор албан тушаалд багтаах юм. МАХН-ын дарга асан Н.Энхбаяр өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуульд хүчээ өгсөн дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлын суудлаар шагнуулаад байгаа. Тэр зөвхөн үүнд ханах сэтгэлтэн биш гэдгийг улстөрчид хэлж байна. Бүтэн улс орон ч хүслийг нь цатгаж чадаагүй гэдэг. Тиймдээ ч тэр олон жил өдгөөгийн эрх баригчдыг мэрсний эцэст тохиролцоонд хүрээд байгаа нь энэ. МАХН-ыг татан буулгаж,

Ерөнхийлөгчийн сонгуульд хүчээ өгсөн гэхээр яах аргагүй том тохиролцоо явсан байж таарна. Гэвч тэдний хэдхэн сарын өмнөх тохиролцоог эсэргүүцэж байгаа маш олон хүн МАН дотор бий болжээ. Үүнээс үүдсэн маргаан нь эцэстээ МАН дотор хагарал бий болгоно гэдгийг ч хэлж байна. Тиймээс энэхүү тохиролцоо цаасан дээр үлдэх магадлал үүссэн. Үүнээс гадна МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага ч дотооддоо дажинтай байгаа нь залуус дундын асуудал биш, Н.Энхбаяртай хийсэн тохиролцооны маргаан хөндлөнгийн өдөөн хатгалгаар явж байгаа хэрэг.

Хамгийн гол нь тохиролцоо хийсэн хүн нь Ерөнхийлөгч болж, намын харъяалалгүй болсон. Тэрээр өдрөөс өдөрт нам улс төрийн халуун гал дундаас алсарч байгаа учраас тохиролцоо салхинд хийсэх магадлал өндөр. Хийсгэх тухай ч МАН дотор яриад эхэлжээ. НАМЗХ дотор үүсээд байгаа маргаан нь тохиролцооны эсрэг өрнөж байгаа үйл явдал бөгөөд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагаахгүй шүд сугалах замаар МАХН-д сайдын суудал гаргаж өгөх яриа байгаа. Гэтэл 2017 онд У.Хүрэлсүхийн багт шахагдсан бүлэглэл тэс өөр сонирхолтой байгааг хэлсэн. Энд л хамаг учир бий.

Харин МАН-аас ийм цаг үед Засгийн газарт өөрчлөлт хийх хэрэггүй, хоёр нам нэгэнт нэгдсэн хойно шат шатны сонгуульд хамтдаа орж байж дараа дараагийн ажил явах ёстой гэх байр суурийг илэрхийлээд байгаа. Гэтэл 2024 оныг хүлээх тэсвэр тэвчээр МАХН-ын шошготой өлсгөлөн нөхдөд дэндүү хол санагдаж таарна. Одоогоор тэд МАН-ын хаяа хатавч бараадсан суудалтай байгаа ч хоймор суудал руу үг, хүслээ шидсээр байх болно.

Тиймдээ ч МАН-ын удирдлагад ажиллаж байсан зарим нөхдөөс өдгөөгийн дарга нарт захидал, хүсэлт иржээ. Түүнд өгүүлэхдээ “МАХН-ын дарга асан Н.Энхбаярын эрх ашиг хэзээ ч хэнтэй ч нийлж байгаагүй. Тэр бүхнийг өөрийнхөөрөө шийдвэрлэхийн төлөө ажиллаж амьдардаг хүн байсныг бид мэднэ. МАН 2012 оны УИХ-ын сонгууль, 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус тус ялагдал хүлээхэд Н.Энхбаяр онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн. Энэ мэт хорлох ажиллагаа том жижиг талбарт олон өрнөсөн дөө. Тэгээд Н.Энхбаяр намаа арав гаруй жил хорлосон болохоос гавьяа байгуулаагүй. Түүнд квот өгч хоймроо залахгүй байхыг хүсэж байна. Намын төлөө нэгэн насаараа үнэнч зүтгэсэн хүмүүсээ яах юм. Гэтэл сүүлийн олон жил хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан нөхрийг тахин шүтэхдээ тулж байгаа нь буруу. Хэтдээ намд задрал ч явагдаж магадгүй нөхцөл үүснэ. Н.Энхбаяр ба түүний нөхөд зөвхөн эрх ашгийн төлөө улс төр хийсэн. Эргээд хэзээ ч улстөржинө. Нам дотор талцал бий болгоно. МАХН хэмээх дөрвөн үсэгний цаана улстөржиж, наана нь эх орон гэж худлаа залсан нөхөд шүү дээ. Өөр юу ч байхгүй. Ганцхан удаа Засгийн газарт багтахдаа сайдуудаа шантаажилж, үүнээс үүдэн шоронгийн хаалга хүртэл татаж байсныг бид мэднэ. Нэг сонгуулийн настай үерхлээс үүдэж юу үүсэх вэ” гэх агуулга бүхий хүсэлт захидлыг хүргүүлжээ. Үүнээс харвал арав гаруй жил туурга тусгаар явж, нэг нэгнээ хялайн харж байсан нөхдийг ямар ч зам хүлээж байхыг үгүйсгэхгүй.

Н.Энхбаяр өнгөрөгч тавдугаар сард МАХН-ыг татан буулгах хүсэлтээ өгчихөөд мэдэгдэл хийсэн. Ингэхдээ “Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах зүтгэлийн эхлэл гэж үзэж байна. Энэ шийдвэрийг гаргахын тулд бид намынхаа анхан шатны бүх байгууллагаас санал авах, онлайн хурал хийх, гишүүдтэйгээ уулзах байдлаар энэ ажлыг зохион байгуулж, хамтарсан хурал, МАХН-ын анхны шатны хурлаар МАН, МАХН нэгдэн, нийлэх ажлыг дэмжсэн. Мөн бид МАН-тай нэгдэхдээ хэд хэдэн зүйлийг баримталсан. Бид угаас нэг түүхтэй, нэг үзэл баримтлалтай намууд. 10 жилийн өмнө бид тодорхой асуудлаар өөр өөр байр суурьтайгаар салсан ч өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд маань үр дүнгээ өгсөн. Тухайлбал, МАНАН гэдэг улс төрийн үзэгдлийн эсрэг үзэгдэл. Энэ үзэгдлийг хор уршгийг МАН-ын удирдлагууд сайн мэдэрч, МАНАН-ийн эсрэг тэмцэх тэмцэлд орж байсан удаатай. Мөн өнөөгийн удирдлага бидний олон жил ярьсан Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой шүүмжлэлүүдийг өнөөгийн МАН-ын удирдлага, Ерөнхий сайд ойлгож, энэ талаар алхамууд хийж эхэлсэн” гэж байв.

Улс эх орны төлөө, МАНАН-гийн эсрэг гэж байгаа ч МАН дотор дахин МАНАН үүсэх хандлага нэгэнт бий болчихлоо. Улс төрд зөвхөн эрх ашиг л гэж байдаг учраас Н.Энхбаяр ба түүний нөхөд эрх ашгийнхөө төлөө хэнтэй ч бөөрөө нийлүүлж, хэнтэй ч МАНАН будан үүсгэж чадна. Ерөөсөө улс төрд анх МАНАН үүсгэсэн хүн нь Н.Энхбаяр өөрөө байх. Тодотговол, АН 1996-2000 онд засаглахдаа дөрвөн Засгийн газраа унагааж байсны цаана байнга Н.Энхбаярын нэр холбогддог. Энэ үеэс л МАНАН бойжиж байсан гэдгийг санах хэрэгтэй.

Тэр МАХН-аа татан буулгаж, МАН-тай нэгдэхээр ярьж явах үедээ “Намын албан тушаалд 30 орчим хувийн квот өгсөн. Жишээлбэл, МАХН-ын гишүүдээс Удирдах зөвлөлд найм, Бага хуралд 110 хүн, нийслэл, аймаг, намын хорооны тэргүүлэгч гишүүнээр зургаан хүн гэх мэтээр ярилцсан зүйл бий. Улсын хэмжээгээр МАХН-ын төлөөлөл 2200 орчим хүн намын албан тушаалд очно. Төр засгийн албан тушаал дээр бид Үндсэн хууль өөрчлөх, намынхаа зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд МАХН-ын гишүүд оролцоод явах бөгөөд тухай бүрт нь хоёр талын ажлын хэсэг гарч ажиллахаар ярилцсан. Цаашид боловсон хүчний бодлогоо ярилцаж, ажлын хэсэг байгуулж, ажиллана. МАХН бол 52 мянган гишүүнтэй учраас боловсон хүчний хувьд хангалттай байгаа” гэснээс харахад чамгүй том тохироо хийсэн нь харагдана. Гэвч энэ бол цаасан дээр л байгаа тохиролцоо төдийгүй санаанд багтамгүй тоо. Үнэн хэрэгтээ эрх ашгийн төлөө нэгдсэн хэдхэн урваач шарваач байгаагаас цэвэр үзэл баримтлал дор нэгдсэн нөхөд огт байхгүйг хэн ч мэднэ.

Уг нь эрх баригчид улс эх оронд тулгамдсан, шил шилээ дарсан асуудлаа шийдэхийн оронд улс төрийн нэг муу хуучин кадртай ноцолдож, түүнээс болж үймнэ гэж баймгүй санагдах ч удахгүй гал авалцах мэдээлэл ирсээр байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.160.31) 2021 оны 08 сарын 15

Хү сү жан айдастөй байсан учир Н.Э г уургалсан, дараа нь хаясан. Уг нь Хүүк хамартай хамаргүй чигээрээ л байсан юм. Одоо ч самарч өгнө биз

0  |  0
зочин(192.82.76.112) 2021 оны 08 сарын 15

Энхбаяраас өөр улс орноо мухардлаас аваад гарчих ухаантан монголд алга даа

0  |  0
зочин(192.82.76.112) 2021 оны 08 сарын 15

Энхбаяраас өөр улс орноо мухардлаас аваад гарчих ухаантан монголд алга даа

0  |  0
зочин(192.82.76.112) 2021 оны 08 сарын 15

Энхбаяраас өөр улс орноо мухардлаас аваад гарчих ухаантан монголд алга даа

0  |  0
зочин(64.119.23.137) 2021 оны 08 сарын 15

Манай намд Нямдорж Амарсайхан увс бүлэглэл хамгийн аюултай

0  |  0
зочин(64.119.23.137) 2021 оны 08 сарын 15

Манай намд Нямдорж Амарсайхан увс бүлэглэл хамгийн аюултай

0  |  0
Зочин(103.26.193.245) 2021 оны 08 сарын 15

МАНАН гэдэг чинь Монгол ардын нам, Ардчилсан нам,гэсэн хоёр нэрний товчлол биздээ.Тэгээд юун Ман доторх Манан гээд байгаан.

1  |  0
Занга(202.179.26.73) 2021 оны 08 сарын 15

Үүсэх вий ч гэх шиг аль эрт тэртээ 1992 оноос үүссэн байгааг ойлгоогүй яваа дүнхүү бас байдаг аж.

1  |  0
Зочин(66.181.180.75) 2021 оны 08 сарын 12

Н.Энхбаярыг хавчсаар байж МАХН-ыг татан буулгахаас өөр аргагүй байлалд оруулаа биз ээ. Зовлон үзэж, туулахдаа их зүйлийг бодож буруу зөвөө тунгаасан энэ хүн дахиад улс төрд орохыг нь олон хүн дэмжиж байсан. Албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн хүн сонгуульд нэр дэвшиж болохгүй тухай заалтыг Аюурсайхан гишүүний саналаар хоромхон зуур баталсан нь Н.ЭНХБАЯР-ын сонгуульлд нэр дэвших эрхийг бүх насаар нь хассан. Ингэж хасах нь шударга боловч ийм маягаар гэмгүй хүмүүс шахагдаж улс төрөөс гарах вий! Албан тушаалын хэрэг нь гарцаагүй нотлох баримтаар тогтоогдсон байх нь чухал болжээ. Хэлмэгдчих вий!!

0  |  0
Irgen(202.126.88.170) 2021 оны 08 сарын 12

Enhbayr ochij manii avilagchidtai niildeg mash buruu zvil bolson.an aluurchidtai niilj nyamdorj bayr sv batbold geh nuhdvvdiig tcusand ni budaj hariugaa avah estoi baisan

1  |  0
Зочин(202.126.89.250) 2021 оны 08 сарын 15

Энэ Энхбаяр яах вэ манай намд хор хутгаж яваа амбийцтай залуучууд их бна шуу дээ намын нэр унагаад яваа ноходоо зайлууллаа ард тумний дунд албан тушаал огно гээд ярьсандаа хурэх хэрэгтэй шуу дээ сонгууль бол олон жил бно шууд

2  |  0
Имса(202.126.90.84) 2021 оны 08 сарын 12

Сү-ын фракцын 12 хүн Миеэгийн фракцын 18 хүн байна.Энэ бүхний эрх ашгийг хангахгүй бол Данхар толгойтын засаг удахгүй

1  |  0
иргэн(122.201.21.231) 2021 оны 08 сарын 15

Өнөөгийн ерөнхийлөгч ерөнхий сайдыг зовоох хүчин багагүй бий гэнэ. Юуны өмнө төрийн албыг самарч яваа Ми-ийн хүн болох Баатарзоригийг явуулах, мөн МИ-ийн гар хөл Амарсайхан Ми болон Баттулгын гар хөл Сумъяабазарыг явуулах нь МАН-д өлзийтэй гэнэ шүү

2  |  0
Shit(172.58.45.119) 2021 оны 08 сарын 12

Uuganbayar gej pizda odoo ui geed baigaa uim be. Ali hediin MANAN maf baiguulagdchihaad 10 garui jil bolj baihad.

1  |  0
Top