Б.Гарамгайбаатарын гай багадаагүй ээ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 17

УИХ-ын 18 дугаар тойрог, Хэнтий аймагт нөхөн сонгууль болохоор ил далд өрсөлдөөн нэгэнт эхэлжээ. Үүнээс гадна Сонгинохайрхан дүүрэг 28 дугаар тойрогт ч нөхөн сонгууль болно. Гэхдээ энэ удаад Хэнтий аймагт АН-аас өрсөлдөхөөр зэхэж байгаа Б.Гарамгайбаатар гэгч хэн бэ гэдгийг тодруулах гээд үзье. Тэрээр АН-аас нэр дэвших эрхийн мандат авах эсэх нь тодорхойгүй байгаа ч өрсөлдөх эрхийн төлөө дэнчин тавин зүтгэж байгааг дуулгасан юм. Хэдийгээр нэгэн туурганд багтахгүй байгаа ч АН нэр нүүр гайгүй, ялах магадлал бүхий өрсөлдөгч илгээхийг хүсэж байгаа нь ойлгомжтой. Гэтэл Б.Гарамгайбаатар мэтийн нэр нүүрээ түлж орхисон нөхөд нам дотроо илүү магадлалтай байгаа аж. Түүний хувьд 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ганцхан удаа сонгогдон ажиллахдаа тараа таниулчихсан.

Энэ хугацаанд Эдийн засгийн байнгын хороог ч даргалав. Хөгжлийн банкнаас ч хувийнхаа компанид зээл авлаа. Тухайн цагт Н.Алтанхуягийн Засгийн газар “Чингис” бонд босгоод ирчихсэн, АН-ын данстай эрх мэдэлтнүүд өөрийн хөрөнгө шиг цацаж байсныг надаар хэлүүлэх юун. Б.Гарамгайбаатар дөрвөн жил парламентад суухдаа хувийнхаа бизнесийг хөгжүүлсэн, улсад хохирол учруулсан, луйвардсан гэхээс өөр нэр зүүсэнгүй. Энэ мэт олон зүйл дээр нэгэнт төрд ажиллах боломжгүй, бүр ойртуулж болохгүй хүн гэдгээ харуулсан.

Тэгвэл итгэлээ өгч сонгосон хэнтийчүүдэд ч нэр нүүргүй болжээ. Учир нь түүний үүсгэн байгуулж, өдгөө хүүгийнх нь нэр дээр байдаг “Монроуд” компанийн төр, түмэнд тарьсан балаг нь балраагүй байна. Тухайлбал тус компани Жаргалтхаанаас Өндөрхаан хүртэлх хатуу хучилттай автозамыг тавих гүйцэтгэлийг хийсэн ч нэг жил хүрэхгүй хугацаанд эвдэрч, явах аргагүй болсон. Осол аваар ч гарсан, олон жил хэнтийчүүдийн хараалыг барсан гэхээр тэр нэр дэвшээд очих ч нүүр байхгүй. Ямар сайндаа хэнтийчүүд “Гарамгай гишүүний зам ирлээ, гар хөлөө мэдэж яваарай” гэх дуу хүртэл гаргаж байв.

Ядахад тэр 37.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 100 километр зам барих ажлыг 9.1 тэрбумаар нэмэхийн тулд Засгийн газар, Хөгжлийн банк,  Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр зэрэг хүмүүстэй үгсэн хуйвалдаж мөнгөө нэмүүлсэн байдаг. Эрх мэдэлд байх үедээ тэр зөвхөн Жаргалтхаанаас Өндөрхаан хүртэлх зам ч биш, Халзанбүргэдэйгээс Солонготын даваа чиглэлийн 100 километр зам барих тендер авсан ч замаа мөн чанаргүй барьсан. Зуслангийн чиглэлд ч зам тавьсан гээд олон зүйл яригдана.

Тэрбээр Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа 2014 оны төсвийн төсөлд зам, тээврийн салбарт хийх хөрөнгө оруулалтын зардлыг 99.5 тэрбум төгрөг хэмээн оруулж ирсэн байхад 138.1 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхдээ тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд А.Гансүх нартай хуйвалдсан гэх зэрэг асуудал яригддаг. Тиймээс Б.Гарамгайбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 буюу энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан гэх үндэслэлээр шалгаж байсан юм. Урт хугацаанд үргэлжилсэн энэ хэрэг өнөөдрийн байдлаар нэг талдаа гарсан учраас тэрээр дахин төрд ажиллахаар зүтгэж байгаа нь энэ. Төрийн мөнгөөр туйлж, түмэнд тарьсан гай нь дуусаагүй байхад ахиад эрх мэдэлд зүтгэж байгааг юу гэх вэ.

Нэр дэвших эрхийн мандат горилж байгаа олон арван нөхдөөс хамгийн их дэмжлэгтэй байгаа нь Б.Гарамгайбаатарыг гэж хэллээ. Өнөөдрийн байдлаар АН дотооддоо үймээнтэй, нэр нүүрээр тааруу байна. Олон шатны сонгуульд ялагдал хүлээсэн ч нөхцөл байдалдаа дүгнэлт хийлгүй өнөөдөрт  иржээ. Тодхон жишээ гэвэл саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшсэн С.Эрдэнэ нийт сонгогчдын тавхан хувийн санал авч байна гэдэг энэ намын нүүр царайг илтгэнэ. Гэтэл нэр нүүрээ барсан Б.Гарамгайбаатар мэтийг өрсөлдүүлэх магадлал өндөр байгаа нь харамсалтай.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дорж(192.82.69.139) 2021 оны 08 сарын 17

цадаагүй л байна даа. энэ нөхрийг монгол улсын төсөв улсын хөрөнгө ч цатгахгүй юм биш үү. шуналын тулам юм даа. улсын мөнгө хараад арааны нь шүлс асгарч яваа даа хөөрхий...

1  |  0
Бат(202.9.46.37) 2021 оны 08 сарын 17

Одоо бид мөн л МАН-д саналаа өгөөд 3 жилийн дараа дүнгээ тависан дээр АН болон бусад намаас хүн гарлаа гээд дараагийн сонгуулийн суртачилгаа хэрүүл намэхээс өөр ашиггүй

0  |  0
hentiin zam(202.9.40.41) 2021 оны 08 сарын 17

ochood dahiad songuuli yrikuu boltloo dalaaraa shiduuleg dee hahahah

0  |  0
Хог(64.119.16.70) 2021 оны 08 сарын 17

Нэг удаа уулзалдаж хамтран ажиллах талаар ярилцсан. Естой увайгуй зантай хун бнлээ

1  |  0
Гантөгс(139.5.216.167) 2021 оны 08 сарын 17

Хүрэлсүх Эрдэнэ хулгайчаар АН-ыг самруулаад зүгээр ч өрсөлдөж чадахгүй хамгийн балиар заваан улс төр хийж байнаа

0  |  0
Сагсагар(139.5.217.252) 2021 оны 08 сарын 17

Энэ нэгбалай өвчтэй юмыг мэдээллиын хэрэгсэлээр битгий гаргаач монголыг сөнөөсөн хүний нэгшүүдээ .

1  |  0
Top