24 ЦАГТ: Халдварын 2771 тохиолдол батлагдаж, 15 хүн нас барлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 12

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 2771 тохиолдол шинээр батлагджээ. Үүний 1478 тохиолдол нь Улаанбаатар хотод, 1293 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. 

Харин халдвар авч, эмчлэгдэж байсан 41-ээс дээш насны архаг хууч өвчтэй 15 хүн нас барсан байна. Ингэснээр Монгол Улсад халдвараар нас барсан иргэдийн тоо 963 боллоо. 

Тэгвэл өнгөрсөн хоногт 3919 хүн эдгэрсэн бол маш хүнд гэсэн оноштой 271 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Top