Архины сайн дурын эмчилгээнд 107 иргэнийг хамруулжээ

2021 оны 11 сарын 16

Архины сайн дурын эмчилгээнд 107 иргэнийг хамруулсан талаар өнөөдөр /2021.11.16/ Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газраас мэдээллээ.

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газар төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй "Хорт зуршилгүй залуу" төслийн хүрээнд архины сайн дурын эмчилгээний 4-р ээлжинд хамрагдах 40 иргэнийг сайн дурын үндсэн дээр сонгожээ. Тэднийг түргэвчилсэн шинжилгээ, эмчийн үзлэгт оруулан, сэтгэц, нийгмийн нөхөн сэргээх эмчилгээнд хамруулж байгаа аж. Эмчилгээнд хамрагдаж байгаа иргэд СХД-ийн 21-р хороонд байрлах "Цагаан өргөө" сувиллын газарт байрлуулсан байна.

Дээрх төслийн хүрээнд энэ оны 3, 4 дүгээр улиралд тус дүүргийн нийт 107 иргэнийг архины сайн дурын эмчилгээнд хамруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top