ШУУД | “Зөвлөхүүдийн чуулган” цахимаар болж байна

2021 оны 12 сарын 10

Жижиг, дунд үйлдвэрийн газар Монголын менежментийн зөвлөхүүдийн институт, Европын сэргээн босголт хөгжлийн банк, “Хөгжлийн шийдэл” ТББ зэрэг байгууллага хамтран “Зөвлөхүүдийн чуулган” буюу "ConsultCon-2021" арга хэмжээ өнөөдөр /2021.12.10/ цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

“Хамтдаа” хөгжье  уриан дор зохион байгуулж буй уг арга хэмжээнд 100 гаруй зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага, иргэн, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна.

Уг арга хэмжээг Монголын менежментийн зөвлөхүүдийн институт 2018 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн чуулганаар Монголын зөвлөхүүдийг нэгтгэн чуулж, салбарынхаа өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, хөгжлийн чиг баримжаагаа тодорхойлох, олон улсын туршлагаас суралцах юм.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top