Үндэсний шигшээ баг бүрдүүлэх СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД урьж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 02 сарын 02

Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх спортын төрлийг сонгох шалгаруулалтад оролцохыг урьж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН 2022 ОНЫ 4 ДҮГЭЭР ЗАХИРАМЖИЙН 1 ДҮГЭЭР ХАВСРАЛТААР БАТЛАГДСАН ЖУРМЫН 2.9, 3.1-Д ЗААСНЫ ДАГУУ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ СПОРТЫН ХОЛБООД НЬ ДАРААХЬ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛЖ 2022 ОНЫ 2 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГААС ӨМНӨ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ХЭЛТСИЙН 302 ТООТ ӨРӨӨНД ИРҮҮЛНЭ ҮҮ.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
 

  • Нэр дэвшүүлэх тухай үндэслэл бүхий холбооны хүсэлт
  • Олон улсын спортын холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны батламж
  • Спортын холбооны дүрэм
  • Биеийн тамир, спортын тухай хуулийн 11.3.6-д заасны дагуу холбооны Удирдах зөвлөлөөс баталсан тамирчны ёс зүйн дүрэм
  • Холбогдох хуульд заасан үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн хувь /сүүлийн 2 жилээр аудит хийгдсэн/
  • Спортын холбооны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх
  • Харъяалах нийслэл дүүргийн татварын албанд бүртгэлтэй байх
  • Холбооны дүрмийн дагуу техникийн, ёс зүйн, шүүгчийн, дасгалжуулагчын зөвлөлтэй байх /Удирдах зөвлөлөөр баталгаажсан байх/


Журмын дэлгэрэнгүйг sport.gov.mn  хаягаар орж харна уу.

Холбоо барих утасны дугаар: 8808-5456

Ажлын хэсэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top