Зургаан сүмоч халдвар авсныг зарлалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 03

Японы сүмогийн холбооноос цолтой зургаан бөх коронавирусний халдвар авсныг зарлалаа. Ойтэказэ дэвжээний комүсүби Дайэйшёо, маэгашира Тобизарү, Цүрүгишёо, жюүрёогийн Дайамами болон Токиваяма дэвжээний сэкивакэ Таканошёо, Касүгано дэвжээний Аойяма нар халдвар авсан нь тогтоогдож, эмчилгээнд оржээ.

Энэ сарын 5-нд сэкивакэ асан Ёшиказэгийн зодог тайлах ёслол, 6-нд Фүжи телевизийн нэрэмжит барилдаантай тул өмнө нь бөхчүүдийг шинжилгээнд хамруулахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Юв(64.119.22.88) 2022 оны 02 сарын 04

Шаазан күкла Таканошё

0  |  0
Зочин(202.126.89.73) 2022 оны 02 сарын 04

Маньд түй ч хамаагүй ийм мэдээ хэнд хэрэгтэй байдаг юм бол, сэтгүүлч ээ

0  |  1
Top