Чөлөөт бөх: АНУ, Ираны халз барилдаанд оролцох бөхчүүд тодорлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 03

Энэ сарын 12-нд АНУ-ын Техас мужийн Арлингтон хотод чөлөөт бөхийн том шоу болно.

Шоунд эрэгтэй чөлөөт бөхийн АНУ, Иран, эмэгтэй чөлөөтийн АНУ, Монголын шигшээ багийн халз тулаанаас гадна Айова, Оклахома их сургуулийн багууд өрсөлдөх юм.

Ираны баг шилдэг бүрэлдэхүүнээ гаргах бол АНУ-ын шигшээд олимпын аварга Дэвид Тейлор (86 кг), Токио олимпын медальт Кайл Дейк (74 кг) нар барилдахгүй. Хүнд жингийн супер од болоод байгаа Гейбл Стивсон ч барилдах эсэх нь тодорхойгүй байна.

АНУ – Иран

57 кг. Томас Гилман (АНУ) – Али Реза Сарлак (Иран)

61 кг. Дейтон Фикс (АНУ) – Маджид Дастан или Мохаммад Рамезанпур (Иран)

65 кг. Янни Диакомихалис (АНУ) – Рахман Амузадхалили (Иран)

70 кг. Жеймс Грин (АНУ) –  Амира Яздани или Эрфан Элахи (Иран)

74 кг. Жейсон Нольф (АНУ) – Йонес Эмами (Иран)

79 кг. Жордан Барроуз (АНУ) – Мохаммад Ноходи (Иран)

86 кг. Захид Валенсия (АНУ) –  Хасан Яздани (Иран)

92 кг. Жейден Кокс (АНУ) – Камран Гасемпур (Иран)

97 кг. Кайл Снайдер (АНУ) –  Можтаба Голейдж (Иран)

125 кг.  ? (АНУ) – Амир Заре (Иран)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top