Жүдо: Японы олимпын аваргууд зодог тайлахгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 04

Японы жүдо бөхийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Сүзүки Кэйжи өнгөрсөн зун Токиогийн олимпод оролцсон тамирчдаас хэн нь ч зодог тайлахгүй гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард болсон шишээ багийн цугларалт дээр Сүзүки олимпын багийн 7 жүдочтой ганцаарчлан уулзахад бүгд Парисын олимпын наадамд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Токио олимпод Японы эрчүүд 7 жингийн тавд нь түрүүлсэн юм.

Харин олимпын тамирчдыг хэзээнээс олон улсын тэмцээнд оролцуулахаа шийдээгүй байгаа гэнэ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.47) 2022 оны 02 сарын 04

Бэлтгэл гэдэг чинь зүгээр л бэлтгэл байдаг юм байна.

0  |  0
Top