Хятадад дотоод халдвар 12, олимпын тамирчдаас 7 тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 04

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 3-ны пүрэв гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 12 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнээс Гуандунд 5,  Тяньжинд 4, Чжэцзянд 2, нийслэл Бээжинд нэг халдвар илэрчээ.

Мөн өдөр гадаадаас ирсэн 17 хүний хариу эерэг гарсан байна. Үүнээс 7 нь олимпын тамирчин байгаа ажээ. 3-нд нийт 737 тамирчин Бээжинд очсон байна.

Нас баралт бүртгэгдээгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top