Тэрүнофүжи, Такакэйшёо тэргүүтэй 12 сүмоч халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 05

Японы сүмо бөхийн холбооноос ёкозүна Тэрүнофүжи, озэки Такакэйшёо тэргүүтэй 12 цолтой бөх, нийт 17 хүн коронавирусний халдвар авсныг зарлалаа.

Цолтой бөхчүүд нь Точиношин, Вакатакакагэ, Вакамотохарү, Котокүзан, Хоошёорюү, Ичиямамото, Мидорифүжи, Нишикифүжи, Ютакаяма, Токүшёорюү нар байна. Мөн Касүгано ояката, Кёмигата ояката, Такэнава ояката, Токиваяма ояката, нэг засуул шинжилгээний хариу нь эерэг гарчээ.

Сүүлийн үед зодог тайлах ёслол, барилдаан олон болсон бөгөөд ёслолоос халдвар тархсан байх магадлал өндөр. Гэхдээ холбооноос өнөөдөр болох сэкивакэ асан Ёшиказэгийн ёслолыг цуцлахгүй гэж шийдвэрлэжээ. Харин 6-нд болох байсан Фүжи телевизийн нэрэмжит барилдааныг цуцалсан байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(101.189.70.83) 2022 оны 02 сарын 05

tusgahgui yu...

0  |  0
Top