"Бээжин 2022" олимпод оролцох Монголын Шигшээ баг

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 05

Хятадын нийслэлд Бээжин-2022 өвлийн олимпын наадам албан ёсоор өчигдөр эхэллээ. Энэ удаагийн цагаан Олимпод нийт 91 улс, багийн 2,800 гаруй тамирчид оролцох бөгөөд Монгол улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, А.Энхтуул нар хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорих юм. Манай тамирчид эхлээд хоёрдугаар сарын 8-ны өдөр спринт зайд уралдана. Улмаар хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км-т, хоёрдугаар сарын 11-нд Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т өрсөлдөнө.

Б.Ачбадрах

Спортын төрөл: Цана

Төрсөн огноо: 1994.12.21

Амжилт: УАШТ-ий таван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль

2018 оны насанд хүрэгчдийн “Б” зэрэглэлийн ДАШТ-ий 10 км-ын зайн уралдаанд хүрэл медаль

ДАШТ-д дөрвөн удаа оролцсон

Цол зэрэг: 2014 онд спортын мастер,

2015 онд ОУХМ

2015 онд ХХЕГ-ын Хилийн төлөө медаль

“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын эрх авахдаа 2021 оны ДАШТ-ий 10 км-ын зайд наймдугаар байр, FIS-ий олимпын оноо олгох тэмцээнд амжилттай оролцож, Монголын цанын спортын түүхэнд Дэлхийн цомд албан ёсоор оролцох эрх авав. Мөн “Алфен-2021” цомын аварга шалгаруулах тэмцээний 15 км-ын зайд Монголын цанын спортын түүхэнд хамгийн өндөр цагийн амжилт үзүүлсэн юм.

А.Энхтуул

Спортын төрөл: Цана

Төрсөн огноо: 1996.01.14

Амжилт: 2015, 2016 онд Васалофит олон улсын марафон уралдаанаас мөнгөн медаль, Максимаха спринт зайн уралдааны шагнал дөрөвдүгээр байр, “Алмата-2017” дэлхийн залуучуудын Универсиад наадамд дөрөвдүгээр байр, Финландын Лахти хотод болсон насанд хүрэгчдийн “Б” зэрэглэлийн ДАШТ-ий 5 км-ын зайд дөрөвдүгээр байр эзэлсэн.

Цол зэрэг: ОУХМ

“Бээжин-2022” өвлийн олимпын наадамд оролцох эрхийг 2021 оны ДАШТ-ий 5 км-ын зайд 13 дугаар байр эзэлж, 2021 оны ДАШТ-ий тэших техникийн 10 км зайд 29,20.6 цагийн амжилт үзүүлжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бэгзсүрэн Бадрах(202.55.188.40) 2022 оны 02 сарын 06

Томоос том амжилт хүсье.

0  |  0
Зочин(66.181.182.193) 2022 оны 02 сарын 06

Авилгалч Сандуй энэ хоёр тамирчны маань хийморийг гутаалаа. Одоо Монголын тамирчид амжилт гаргахаас өнгөрлөө.

0  |  0
заза(66.181.166.134) 2022 оны 02 сарын 05

MONCOL1A гэдэг шинэ улсын тамирчдыг дэмжихгүй. хувцсаа хятадад хийлгэж, улсынхаа нэрэн дээр нэг дор 2 алдаа хийдэг хүмүүсийг зайлуул.

0  |  0
Top