Уран гулгалт: Камила Валиева ялж, ОХУ тэргүүлж эхэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 06

Өнөөдөр Бээжингийн олимпын наадмын уран гулгалтын багийн тэмцээний эмэгтэй богино, эрэгтэй чөлөөт үзүүлбэртэй. Бүжиг, спорт хос, эрэгтэй богино үзүүлбэрийн дараа АНУ-ыг баг 28 оноотой тэргүүлж, ОХУ 26 оноотой удаалж байсан.

Өнөөдөр өглөө эмэгтэй богино үзүүлбэр болж, Оросын Камила Валиева итгэл төгс тэргүүлж, багаа эхний байрт авчирлаа. Хоёрдугаар байрт Японы Вакаба Хигучи, гуравт Канадын  Мэдлин Шизас орсон байна.

Удахгүй эрэгтэй чөлөөт үзүүлбэр эхлэнэ. АНУ-ын баг Нейтан Чений оронд Винсент Чжоуг гаргах бол ОХУ-аас Марк Кондратюк гулгана.

4 үзүүлбэрийн дараахь байдлаар

1. ОХУ — 36.

2. АНУ — 34.

3. Япон — 29.

4. Канад — 24.

5. Хятад — 22.

6. Гүрж — 22.

7. Итали — 20.

8. Чех — 15.

9. Герман — 8.

10. Украин — 8.

Эхний таван баг чөлөөт үзүүлбэр үзүүлэх эрх авлаа. Багийн тэмцээн маргааш өндөрлөх юм.

2-р сарын 7

9:15 — спорт хос, чөлөөт үзүүлбэр

10:30 — бүжиг, чөлөөт үзүүлбэр

11:35 — эмэгтэй, чөлөөт үзүүлбэр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэчимэг(202.126.90.56) 2022 оны 02 сарын 07

Оросууд угаас мундаг камилег дэмжнээ

0  |  0
Top