Уран гулгалт: Эрэгтэй үзүүлбэрийн дараа ОХУ 3 оноогоор илүү боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 06

Өнөөдөр Бээжингийн олимпын наадмын уран гулгалтын багийн тэмцээний эмэгтэй богино, эрэгтэй чөлөөт үзүүлбэр боллоо. Эмэгтэй үзүүлбэрт Камила Валиева ялж, 4 үзүүлбэрийн дараахь байдлаар ОХУ 36 оноотой тэргүүлж эхэлсэн. Араас нь нэхэж яваа АНУ 34 оноотой тул энэ хоёр багийн хооронд гол өрсөлдөөн өрнөлөө.

Эрэгтэй чөлөөт үзүүлбэрт Роман Садовский (Канад), Жинь Боян (Хятад), Марк Кондратюк (ОХУ), Юма Кагияма (Япон), Винсент Чжоу (АНУ) нар гарлаа. Америкийн баг Нейтан Чений оронд Винсент Чжоуг сонгосон. Чен ганцаарчилсан төрөлд өрсөлдөх тул түүнийг амраажээ. Харин Оросоос богино үзүүлбэрт тун дажгүй байсан Марк Кондратюкаа гаргалаа.

Эрэгтэй чөлөөт үзүүлбэр

1. Роман Садовский (Канад) – 122,60

2. Жинь Боян (Хятад) – 155,04

3. Марк Кондратюк (ОХУ) – 181,65

4. Юма Кагияма (Япон) – 208,94

5. Винсент Чжоу (АНУ) – 171,44

Ийнхүү Японы тамирчин эрэгтэй чөлөөт үзүүлбэрт түрүүлж, Оросын тамирчин үзүүрлэснээр ОХУ-ын баг АНУ-гаас 3 оноо илүү боллоо. Маргааш спорт хос, бүжиг, эмэгтэй чөлөөт үзүүлбэрийн дараа алтан медалийн эзэн тодрох болно.

5 үзүүлбэрийн дараах байдлаар

1. ОХУ — 45.

2. АНУ — 42.

3. Япон — 39.

4. Канад — 30.

5. Хятад — 29.

2-р сарын 7

9:15 — спорт хос, чөлөөт үзүүлбэр

10:30 — бүжиг, чөлөөт үзүүлбэр

11:35 — эмэгтэй, чөлөөт үзүүлбэр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.115.59) 2022 оны 02 сарын 06

Эмэгтэй богино үзүүлбэрийг үзлээ. Тайлбарлагч эрэгтэй эмэгтэй 2 сайн тайлбарлалаа. Гэм нь илт цэц булаалцалдсан шүү. Сонсож байхад жаахан тиймхэн байлаа

0  |  0
Top