Ши Жиньпин олимпын хүндэт зочдод зориулан, зоог барилаа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 06

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пэн Лиюанийн хамт Бээжингийн олимпын нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн гадаадын хүндэт зочдод зориулан, үдийн зоог барилаа.

Зоог барихын өмнө Ши Жиньпин тэднийг ёслолд ирэх урилгыг хүлээн авсанд талархсанаа илэрхийлэн, олимпын хөдөлгөөн хүн төрөлхтнийг нэгтгэдэг болохыг онцолсон юм.

Мөн Бар жил гарч байгаатай холбогдуулан, олимпын бүх тамирчдад бар мэт зоригтой, хүчтэй байхыг хүсэн ерөөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top