Хуульч Прокопец: Валиева 4 жил эрхээ хасуулж магадгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 10

ОХУ-д Камила Валиевагийн допингийн асуудлын талаар янз бүрийн яриа, таамаг гарч байна.

Спортын хуульч Прокопец “Валиева триметазидин хэрэглэсэн нь батлагдвал 4 жил тэмцээнд орох эрхээ хасуулж магадгүй. Өөрийнхөө гэм буруугүй гэдгийг баталж чадвал 0-2 жил “авах” болно. Триметазидин гэдэг бодисыг тэмцээн, уралдаангүй үед ч хэрэглэх нь хориотой. Гэхдээ тэр 15 настай хүүхэд. Үүнийг харгалзан үзэх ёстой” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Сэтгүүлчид Дэлхийн допингийн эсрэг агентлаг буюу WADA-гаас энэ талаар тодруулга авах гэсэн боловч WADA татгалзаж, олимпыг зохион байгуулагчдаас тодруулахыг хүсчээ.

Валиева насанд хүрээгүй тул нэрийг нь албан ёсоор зарлаж болохгүй гэх шалтгааны улмаас WADA мэдэгдэл хийхгүй байгаа бололтой.

15 настай охины хувьд хэрэв энэ олимпоос хасагдвал 4 жилийн дараах олимпод оролцож чадах эсэх нь эргэлзээтэй төдийгүй, олимпын аварга болох гэсэн амьдралын мөрөөдлөө бүр мөсөн алдах аюултай.

Валиевагийн фэнүүд түүний дасгалжуулагч багш Этери Тутберидзег энэ асуудалд буруутгаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top