Бээжин 2022: А.Энхтуул 85-р байрт орлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 10

Өнөөдөр хоёрдугаар сарын 10-ны өдөр эмэгтэй цаначид Жанчхүүгийн цасан замд 10 км замд уралдлаа. Энэ төрөлд 98 тамирчин уралдахаар бүртгүүлсэн бөгөөд Ариунсанаагийн Энхтуул 96-д эрэмбэлэгдэн, гараанаас гарлаа.

Гэрэл зургийг С.Энхжаргал /Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо/

Олимпын наадамд анх удаа оролцож буй манай тамирчин өмнөх спринт уралдаанд тэргүүлэгчээс 49 секунд хоцрон, 79-р байрт орсон. Харин энэ удаа өөрийн үндсэн төрөлдөө өрсөлдсөн юм.

Норвегийн Тереза Йохауг 28:06.3 амжилтаар түрүүлж, Финландын хоёр тамирчин удааллаа. Йохауг энэ олимпод мөн скиатлоны төрөлд түрүүлсэн билээ. Манай тамирчин А.Энхтуул 37:02.5 үзүүлэлтээр 98 тамирчнаас 85 дугаар байрт орж ирлээ. Ардаа 13 тамирчин орхисон юм. 

Сонгомол, эмэгтэй, 10 км

1. Тереза Йохауг (Норвеги) – 28.06,3

2. Кертту Нисканен (Финланд) – +0,4

3. Криста Пярмякоски (Финланд) – +31,5

АРИУНСАНААГИЙН ЭНХТУУЛ

"Бээжин-2022" өвлийн XXIV Олимпын наадмын гүйлтийн цанын төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцогч ОУХМ Ариунсанаагийн Энхтуул

Төрсөн огноо: 1996.01.14 /Булган аймаг, Тэшиг сум/

Цанын анхны багш нар: Р.Цогзолмаа, О.Хүрэлбаатар

Одоогийн багш: Ж.Дашдондог

Онцлох амжилтууд

2015-2016 онд Васалофит олон улсын марафон уралдааны мөнгөн медальт.

2017 онд эх орноо төлөөлөн Казахстан улсын Алматы хотод болсон оюутны "Универсиад" наадамд оролцсон.

2017 онд Финланд улсын Лахти хотод болсон ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 5 км зайн уралдаанд 9-р байр эзэлсэн.

2019 онд Австри улсын Зефилд хотноо болсон ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 5 км зайн уралдаанд 4-р байр эзэлсэн.

Улсын 4 удаагийн аварга.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top