Үндэсний бөх: Хоёрдугаар сард болох барилдаанууд

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 15

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос энэ сард болох барилдаануудыг зарлалаа.
 

  • Хоёрдугаар сарын 18-нд 12:00 цагаас Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
     
  • Хоёрдугаар сарын 19-нд 12:00 цагаас Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
     
  • Хоёрдугаар сарын 20-нд 12:00 цагаас Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, улсын өсөх идэр начин Цэгмэдийн Улаанхүүгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
     
  • Хоёрдугаар сарын 26-нд 12:00 цагаас Ховд аймгийн Манхан сумын харьяат, Аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Бат-Очирын Ичинхорлоогийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
     
  • Хоёрдугаар сарын 27-нд 12:00 цагаас Бизкон аудит ХХК-ний 20 жилийн ойд зориулсан "Монгол улсын начин цолны хүндэтгэл" Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top