HSBC: Хятадын эдийн засаг 5.6 хувиар өснө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 02 сарын 16

HSBC банк энэ онд БНХАУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 5.6 хувь байна гэж тооцоолжээ. Тус банкны Ази Номхон Далай, Хятадын эдийн засгийг хариуцсан судалгааны газрын ахлах эдийн засагч Чүй Хунбин тус улсын эдийн засгийн төлөвийн талаар таамаглалаа танилцуулахдаа, энэ онд эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогыг үндсэн чиглэлээ болгож байгаа гэж тодотгосон байна.

Мөн энэ онд суурь инфляцын түвшин бага байгаа нь мөнгө, төсвийн бодлогод хангалттай орон зайг бий болгож, бодлогын дэмжлэг нь эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч болох дунд, том хэмжээний үйлдвэрлэл, ногоон хөрөнгө оруулалт, технологийн хөгжлийг дэмжих төлөвтэй байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top